Төв аймгийн нутгийн удирдлагын байгууллагаас иргэддээ төрийн үйлчилгээг хүндрэл чирэгдэлгүй, шуурхай үзүүлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлуудыг шат дараатай хэрэгжүүлсээр байна.
Энэхүү ажлын нэг нь Зуунмод сумын Баянхошуу багийн Төрийн үйлчилгээний байрны шинэ барилга бөгөөд улсын төсвийн 300 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьж, ашиглалтад оруулав. Нээлтийн ажиллагаанд аймгийн Засаг дарга Ж.Батжаргал, ЗДТГ-ын дарга Б.Цэрэндаваа тэргүүтэй аймаг, сумын удирдлагууд, төрийн албан хаагчид оролцсон юм.
Баянхошуу баг нь өмнө нь орон сууцны зориулалт бүхий байранд үйл ажиллагаагаа явуулж байсан бөгөөд ийнхүү 36 жилийн дараа шинэ байртай болж байна. Багийн төвийн шинэ байр нь 200 хүний багтаамжтай хурлын заал, өрхийн эмнэлэг, хэсгийн төлөөлөгчийн өрөө зэргээс бүрдэж байгаа юм.
Төв аймгийн ЗДТГ
Сэтгэгдэл ( 1 )
300.0 сая төгрөгийг хаана нь наасан юм бол.