Барби үйлдвэрлэгчид хүйсгүй хүүхэлдэй худалдаанд гаргалаа

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 26

Тоглоом үйлдвэрлэгч “Mattel” компани Барби хүүхэлдэйн шинэ загвар болох хүйсгүй хүүхэлдэйг худалдаанд гаргалаа.

Нийт зургаан төрлийн хүүхэлдэйнээс бүрдсэн загварыг Creatable World буюу "Бүтээгддэг ертөнц” хэмээн нэрлэсэн байна.

Хүүхэлдэй бүрийг урт болон богино үс, эрэгтэй болон эмэгтэй хувцас дагалдах гэнэ. Ингэснээр хүүхэлдэйн эзэн түүний хүйс, имижийг өөрөө тодорхойлох аж. Тус бүр 30 ам.долларын үнэтэй хүүхэлдэйнүүд зургаан өөр янзын арьсны өнгө, үс, хувцастай. “Бүтээгддэг ертөнц” өөрийгөө чөлөөтэй илэрхийлэх боломж олгохоос гадна хүүхэд, гэр бүл хэр олон янз байдаг тухай бүх хүүхдэд ойлгуулах юм гэж “Mattel” компанийн хүүхэлдэйн загвар хариуцсан дэд ерөнхийлөгч Ким Калмон онцолжээ.

Миннесотагийн их сургуулиас 2018 онд явуулсан судалгаанаас үзвэл ахлах ангийн сурагчдын гурван хувь нь трансжендер эсвэл хүйс нь тодорхойгүй сурагчид эзэлжээ. АНУ-ын Калифорни, Нью Йорк, Арканзас, Миннесота зэрэг 10 гаруй муж иргэний үнэмлэх дээр хүйсээ гурав дах хүйс буюу “Х” хүйс гэж тодорхойлох зөвшөөрөл олгосон байдаг.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.179.24.207) 2022 оны 11 сарын 13

Буруу үлгэр дуурайл үзүүлэх нь л дээ замбараагүй новшнууд

1  |  0
Top