Барби Сюгийн гэр бүлийнхэн талийгаачид ХҮНДЭТГЭЛТЭЙ хандахыг хүсчээ

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 02 сарын 04

 

Тайванийн алдарт жүжигчин Барби Сю уушгины хатгалгаа өвчний улмаас таалал төгссөн билээ. Талийгаачийн гэр бүлийнхэн талийгаачийн хувийн нууцыг хадгалан, хүндэтгэлтэй хандахыг олон нийтээс хүссэн байна. 

Барби Сю өнгөрөгч нэгдүгээр сарын 29-нд гэр бүлийнхний хамтаар Япон руу аяллаар явжээ. Нэгдүгээр сарын 31-нд түүний биеийн байдал эрс муудаж, түүнийг Токиогийн эмнэлэгт яаралтай хүргэсэн ч харамсалтай нь хоёрдугаар сарын 2-ны өдөр таалал төгссөн байна. 

Одоогоор түүний гэр бүлийнхэн Японд байгаа бөгөөд шарилыг нь Тайваньд аваачихын өмнө чандарлахаар болсон гэв. Талийгаачийн ээжийн хүсэлтийг талийгаачийн сайн найз болох Ван Вэй Жун олон нийтэд мэдэгджээ. Уг мэдэгдэлд "Гэр бүлийнхэн нь Барбигийн үхэлд гүнээ харамсан гашуудаж байгаа бөгөөд одоогоор дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байгаа тул та бүхнийг ойлгоосой гэж хүсэж байна. Барбиг Тайваньд буцаан авчрах үйл явц нарийн төвөгтэй журмын дагуу зохицуулагдаж байгаа тул ар гэрийнхэн нь хэсэг хугацаанд буцаж ирэх боломжгүй болоод байна. Барби амьд ахуйдаа гэр бүлийнхнээ хэвлэлийнхэнд, тэр дундаа папарацид өртөхвий гэж санаа нь зовдог байсан. Тиймээс бид та бүхнийг үүнээс татгалзахыг хүсэж байна. Гэр бүлийнхэн нь Тайваньд буцаж ирэх үе гэрэл зургийг нь авах, гэр бүлийнхэнтэй нь чаргууцалдах зэргийг Барби Сю хүсэхгүй учраас та бүхэн түүнийг хүндэтгэнэ гэж найдаж байна" гэжээ. 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
S(139.5.218.178) 2025 оны 02 сарын 06

SADARLI80955877TSAN SEXSYGR ANUSDAAD

0  |  0
Top