Тайванийн алдарт жүжигчин Барби Сю 48 насандаа уушгины хатгалгаа өвчний улмаас таалал төгслөө. Түүний нөхөр Кү Жүн Ёп буюу DJ Kоо болон Барби Шү нарын 20 гаруй жилийн дараа дахин үргэлжилсэн хайрын түүх олны анхаарлыг ихээр татаж байсан билээ. Хосууд 2022 онд гэрлэлтээ батлуулсан. Тэд анх 1998-2000 оны хооронд болзож байсан бөгөөд агентлагийн зүгээс тэднийг болзохыг хориглосон учир арга буюу хоёр тийш болсон гэдэг. Үүнээс хойш Барби Сю Ван Сяофэйтэй гэрлэсэн бол DJ Koo түүнтэй дахин учрах хүртэл ганц бие явсан нь олон нийтийн сэтгэлийг хөдөлгөөд байсан билээ. Ингээд энэ тухай Барби Сюгийн VOGUE сэтгүүлд өгсөн ярилцлагаас хүргэж байна.
Барби Сю "Би шоу ертөнцийг орхихыг үнэхээр их хүсэж байсан. Шоу бизнесээс л болж би түүнтэй чөлөөтэй харилцаж чадахгүй байгаа нь энэ салбарыг үзэн ядахад хүргэсэн.
Би түүнээс салсны дараа найзууд хэвээр байж болох уу гэж асуусан ч тэр дахиж харилцахгүй байсан нь дээр гэж хэлсэн. Бид салсны дараа тэр их тайван байсан нь миний зүрхийг улам ихээр шархлуулсан. Тиймээс би 20 жилийн дараа над руу дахин холбоо барина гэж төсөөлж ч байгаагүй. Менежер маань намайг ятгаж, Лондонд гурван сарын хугацаанд сэтгэлийн шархаа эдгээж, амьсгаа авахаар шийдсэн. Хэдийгээр дүүгийнхээ хамтаар Лондонд байсан ч DjKoo үргэлж л бодогддог байсан.
Бид эргэн холбоо барих үедээ эхний ээлжинд хэдэн долоо хоногийн турш чаталсан. Дараа нь дүрсээ харан ярилцах үед би шууд л "Хөөх, чи үнэхээр хөгширчээ" гэж хэлснээ санаж байна. Харин тэр надад "Чи үнэхээр үзэсгэлэнтэй байна. Огтхон ч өөрчлөгдөөгүй байна" гэж хэлсэн.
Түүнтэй уулзсаны дараа бүх зүйл өөрчлөгдсөн. Заримдаа шөнө дунд сэрээд зүүд биш байгаа гэж боддог. Бодит гэдгийг нь мэдрэхийн тулд түүнийг халзан толгойд хүрэхэд л хангалттай байдаг" гэжээ.
Сэтгэгдэл ( 0 )