Ёшики (X Japan) сайн дурын ажил хийлээ

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 30

Японы алдарт X Japan хамтлагийн ахлагч Ёшики хар салхины улмаас их хэмжээний хохирол амссан Чиба мужид сайн дурын ажил хийж, нутгийн иргэдэд тусалсан байна.

Төрсөн нутагт нь хар салхи дэгдэж байхад Ёшики АНУ-д байжээ. Есдүгээр сарын 11-нд тэрээр твиттер хуудсандаа “Би одоо АНУ-д байна. Миний төрөлх хот Татэяма хар салхинд маш их хохирол амсжээ. Гадаадад амьдраад удаж байгаа ч би төрсөн хотдоо их хайртай. Би нутгийнхаа төлөө залбирч байна” гэж бичсэн байлаа.
 


АНУ-аас харьсан Ёшики есдүгээр сарын 18-нд Японы Улаан загалмай нийгэмлэгт 10 сая иэнийн хандив өргөсөн байна. Мөнгө төгрөгөөс гадна алдарт хөгжимчин өөрийн биеэр Чибад очиж, сэргээн босголтын ажилд оролцжээ.
 


Өнгөрсөн наймдугаар сард Ёшики “Kyoto Animation” студийн түймэрт хохирогчдод зориулан, 10 сая иэн өргөсөн. Мөн Бразилийн ойн түймрийг унтраахад 100 мянган доллар хандивласан юм.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top