Сагсан бөмбөгийн өсвөрийн "ОД" Ш.Энхийн-Од Америкт суралцана

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 30

Өсвөр үеийн сагсан бөмбөгийн "од", Гавьяат тамирчин, сагсчин Ц.Шаравжамцын хүү Ш.Энхийн-Одод Америкийн “Eastern Washington University” суралцах албан ёсны санал тавьжээ. Түүний аав Ц.Шаравжамцад 1998 онд тус сургуульд суралцах боломж гарч байсан ч амжаагүй аж. 

Ш.Энхийн-Од өнгөрсөн зун Улаанбаатар хотод болсон FIBA 3х3 дэлхийн гранпри болон 18 хүртэлх насны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсоноороо сагсан бөмбөгийн мэргэжилтнүүдийн хараанд өртсөн нь лавтай .

Түүнийг аавыгаа дуурайн, сагсан бөмбөгөөр амжилттай хичээллэж, олон улсад нэрээ цуурайтуулах мундаг тамирчин болно гэдэгт олон хүн итгэдэг. 

Дөнгөж 16 настай, өсөх ирээдүйтэй хүүд цаашдаа ч олон сургуулийн урилга ирэх байх. Үүнийг дагаад Монгол Улсын сагсан бөмбөгийн спортыг дэлхийд таниулах том үүрэг, хариуцлага ч мөн түүнд ирэх билээ. 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(197.234.221.1) 2019 оны 10 сарын 01

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү. Бидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com whatsapp: 0033 756 86 5319

0  |  0
Top