Монголын сагсан бөмбөгийн түүхэнд шинэ хуудас нээсэн Ш.Энхийн-Одын талаар АНУ-ын томоохон спортын сайтуудын нэг болох SB Nation-д нийтлэл гарчээ.
Уг нийтлэлд “Бүхэл бүтэн ард түмний нүд Майк Шаравжамц дээр тусаж байгааг та мэдэхгүй байх. “Дэйтон Флайерс” багийн 6 фут 8 өндөртэй шинэ оюутан улирлын эхний тоглолтоо “Линденвүүд Лионс” багийн эсрэг хийхдээ гайхалтай байлаа.
Майк Шаравжамц нь “24/7 Sports” сайтын гаргасан чансаагаар 91 дүгээрт эрэмблэгдсэн. Тэр коллежийн анхны тоглолтоо 10 оноо, таван ашигтай дамжуулалт, гурван самбараас бөмбөг авалттай дуусгасан. Түүний дэлхий даяарх мянга мянган фэнүүдийн хувьд энэхүү итгэлтэй анхны тоглолт нь баярлах шалтгаан болсон биз” хэмээжээ.
Тус сайтад цааш өгүүлэхдээ “Майк Шаравжамц нь NCAA-ийн нэгдүгээр дивизионы тэтгэлэг авсан анхны монгол тамирчин, сүүлийн 10 жилийн хугацаанд Дэйтоны гараанд нэрлэгдсэн хоёр дахь нэгдүгээр курсийн оюутан юм.
Майкийн аав Шарк гэгддэг Цэрэнжанхарын Шаравжамц хүүгийнхээ анхны тоглолтыг үзэхээр иржээ. “LSU”-ийн дасгалжуулагч байсан Дэйл Браун түүнтэй уулзах хүртэл /Тэрбээр мөн Германы цэргийн баазаас 12 настай Шакил О'Нилийг олсон/ 7 фут өндөртэй Шарк Улаанбаатарт дотоодын лигийнхээ од нь байсан аж” хэмээсэн байлаа.
Браун анхандаа Шаравжамцыг коллежийн сагсан бөмбөгийн шилдэг тоглогчдын нэг болж чадна гэж бодож байжээ. Харамсалтай нь тухайн үед Шаравжамц 27 настай байсан учир коллежийн сагсан бөмбөгт тоглох боломжгүй байв. Харин үүний оронд Шаравжамц “Harlem Globetrotters” багтай гэрээ байгуулж, Монголын анхны мэргэжлийн сагсан бөмбөгч болжээ.
“Sbnation.com”-д мөн “Сагсан бөмбөг нь сүүлийн хэдэн арван жилийн турш Монголд аажмаар хөгжиж буй. Улаанбаатарт 20 мянга гаруй хүүхэд сагсан бөмбөг тоглож байна гэсэн тооцоолол бий. Тус улсад 3х3 сагсан бөмбөг илүү түгээмэл бөгөөд Монголын эрэгтэй шигшээ баг сүүлийн гурван жилд хоёр удаа дэлхийн цомын тэмцээний топ-10 багийн нэгээр шалгарсан. Бас эмэгтэй шигшээ баг нь Токиогийн олимпод оролцсон” гэсэн байв.
Түүнчлэн Ш.Энхийн-Одыг тус нийтлэлд “Майк Шаравжамц бол таны мэдэх дундаж нэр хүндтэй нэгдүгээр курсийн оюутнаас илүү олон шүтэн бишрэгчтэй. “Дэйтон Флайерсын монгол фэнүүд” гэх пэйж хэдийнээ 15 мянган дагагчтай болжээ. Мөн Монголын томоохон хэвлэлийн байгууллага Охайо муж руу зураг авалтын баг илгээж, түүний талаар баримтат кино хийсэн байна. Тус киноны трэйлерийг 250 мянган хүн үзжээ.
“Дэйтон Флайерс” баг энэ жил чадвартай залуу одынхоо хамтаар тэсрэлт хийж магадгүй юм” хэмээсэн байлаа.
Сэтгэгдэл ( 10 )
Ene ataarhsan yum bichsen zochduud dandaa zaluuchuud baidag. Ta nar bol hudulmur gej yu baidgiif medehgui nusan buunuud
Сайхан гэгээлэг мэдээ сонсгож байгаа хүүд амжилт хүсье
Мундаг хүүд амжилт!
Өөрийнхөө амжилтаар улсынхаа нэрийг олрн улсын тавцанд гаргаж байгаа мундан хүү байна даа. Улам өндөр амжилтыг хүсэн ерөөе!
MU iin shildeg tamirchid.shigshee bagt olon jil togloj bsan\nTseren janhar.eej Borhuu nariin huu Sharavjamts bol MGLiin 1 noimor blaa.Ue damjsan jinhen OD bolson tamirchidad amjilt.az jargal husie.Ymarch darga nariin tataas bish bor zurheeree amidarch.hudelmerlej yvaa mundag ger bul.Sportiin AA medehgui SU giin huuhed olimpiin darga.iim udirdagchid gj bodohoor dotor muuhairdag.
Шаравжамц гэж өмхий хүүр завхан аймагт зориуд корона тарааж хаясан. Олон хүн нас барсан тул Шаравжамцаас амийг нь нэхмээр байна.
Энэ нэг хүүхдээ аймаар хөөргөх юмаа аав нь
Эцэгээсээ дээр юмдаа аав нь нуруунаас цаашүй дэмий гонзгой бсан юм
Гайхалтай хүү байна, улам их амжилт
Mgliin tuuh muuh gej ee zugeer l dood ligt togloj bgaa huuhed bizdee? Olymp delhii avarga bolson bish.tegeed ch sags .sur sur um bichhiin