2022 оны арваннэгдүгээр сарын 8-ны өглөө Монголын сагсан бөмбөг төдийгүй спортын түүхэнд хэд хэдэн шинэ хуудас бичигдсэн билээ.
Монгол Улсын Гавьяат тамирчин Ц.Шаравжамцын хүү, гурван үе дамжсан сагсан бөмбөгч Ш.Энхийн-Од АНУ-ын оюутны NCAA лигт анхны тоглолтоо хийсэн юм.
Түүний харьяалагддаг “Дэйтон Флайерс” баг “Линденвүүд Лионс” багийн эсрэг тоглоход нэгдүгээр курсийн оюутан Майк Шаравжамц багтаа тэргүүлэх үүрэг гүйцэтгэлээ. Ш.Энхийн-Од NCAA-ийн нэгдүгээр дивизионд тоглосон Монголын анхны тамирчин, лигийн багийн гарааны тавд гарсан анхны монгол хүн болсон.
Хамгийн завгүй монгол хүн
Ш.Энхийн-Одын талаар “Dayton Daily News”-д “Дэйтон Флайерс” багийн нэгдүгээр курсийн оюутан эх орондоо анх удаагаа том мэдээ болж байна” хэмээн бичжээ.
Уг нийтлэлд мөн “Даваа гарагийн орой UD Arena цэнгэлдэх хүрээлэнд “Линденвүүд Лионс” багийг 73:46-гаар хожсон “Дэйтон Флайерс”-ын улирлын нээлтийн үеэр хамгийн завгүй монгол хүн бол Майк Шаравжамц байлаа” гэж өгүүлжээ.
Мөн “6 фут 8 /2 метр 8 см/ өндөртэй нэгдүгээр курсийн хамгаалагч залуу түүхэнд бичигдэж, олны хайртай нэгэн болсноо харууллаа. Тэрбээр өрсөлдөгч Арслангуудын сэлгээний баруун урд талаас тоглолтын эхний гурван онооны шидэлтийг хийж, маш итгэлтэй байдлыг харуулсан.
Майк Шаравжамц 14 оноо, таван оновчтой дамжуулалт, гурван самбараар тоглолтыг дуусгаж, Флайерс багийн гараанд гарсан хоёр дахь жинхэнэ тоглогч болсныхоо дараа сэлгээний суудалд ядаж түр амсхийх хэрэгтэй болсон” гэж өгүүлсэн байлаа.
Монгол даяараа түүнийг дэмжиж байна
Сан Франциско дахь Монгол Улсын Консулын газрын консул Пунцаг “Бид өнөө орой тоглолтын үеэр Майкийг үзэж, дэмжиж, үүний зэрэгцээ Монголын бүх хөгжөөн дэмжигчдэдээ мэдээ дуулгах гээд тун завгүй байлаа” хэмээн ярьжээ. Тэрбээр “Дэйтон Флайерс”-ын галзуу шүтэн бишрэгч бөгөөд 3.4 сая хүн амтай эх орондоо мэдээ хүргэх гүүр нь аж.
Пунцаг “Бүх Монгол түүнийг дэмжиж байна” хэмээн ярьжээ. Тэрбээр мягмар гарагийн өглөө 13 цагийн зөрүүг үл хайхран монголчууд Майкийг дэмжиж байсан. Харамсалтай нь тэд тоглолтыг телевизээр шууд үзэх боломжгүй байсан тул бид монголчууддаа мэдээ дуулгахаар хүлээж байсан” гэсэн байна.
Пунцагийн ярьснаар Монголын залуучууд бүгд Майкийн талаар мэддэг бөгөөд түүний хэрхэн тоглож байгааг мэдэхийг маш их хүсэж байжээ.
Тэрбээр Майкийн аав Ц.Шаравжамц болон ээж П.Эрдэнэбулган нартай хамт найзынхаа тоглолтын талаарх мэдээллийг олон нийтийн сүлжээнд нийтэлсэн байна. Пунцаг түүн шиг мэдээлэл дамжуулж байсан Dayton Daily News-ийн сурвалжлагч Дэйв Жаблонскигаас илүү их зүйлийг хийжээ.
Түүхэн аялал
Консул Пунцаг энэ талаар “Энэ бол бидний хувьд сайхан мөч байсан. Энэ бол Монголын сагсан бөмбөгийн түүхэнд шинэ эхлэл, шинэ хуудас гэдгийг би бардам хэлж чадна. Майк мөсийг хагалж байна. Тэр монгол залуусын өөртөө итгэх замыг нээж өгч байна. Залуус “Өө, монгол залуу NCAA-д байна! Ингэх боломжтой!” гэцгээж байна” хэмээн ярьжээ.
Пунцаг тоглолтын өмнө Майк Шаравжамцыг яах бол гэж сандарч байжээ. “Тэр залуу хүн. Тэр мөрөн дээрээ маш их ачаатай байдаг. Тэр зөвхөн өөрийнхөө болон багийнхаа төлөө тоглоод зогсохгүй бүх улс орноо нуруун дээрээ үүрч яваа. Тийм ч учраас анхны шидэлтээ хийхэд нь маш их тайвширсан. Түүний царайнаас тайвширч байгааг нь харсан. Тэр тайван байсан. Тэр зүгээр л нэг их сандарч догдолдоггүй. Тэр тайван байж чаддаг” хэмээн Пунцаг ярьсан байна.
Майкийн багийн анд Мустафа Амзил хоёр жилийн өмнө Нисдэгүүдийн тоглогчийн хувиар анхны тоглолтондоо “ЛаСалле”-гийн эсрэг 22 оноо авч, мартагдашгүй тоглолтоо хийж байсан юм. Тэрбээр “Тоглолтын эхний мөчөөс эхлэн үр дүнтэй шидэлт хийх нь өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлнэ” гэжээ.
Гайхалтай анхны тоглолт
Үүний дараа хэн ч Энтони Грант шиг баярласангүй. Ахлах дасгалжуулагч “Энэ бол түүний хувьд гайхалтай анхны тоглолт байсан” гэжээ. Дасгалжуулагч нь Майкийн талаар “Тэр суралцах боломжтой. Ахиулж сайжруулах ёстой зүйл байгаа гэж би бодож байна. Гэхдээ ерөнхийдөө түүний тоглолт, ялангуяа довтолгоо нь үнэхээр гайхалтай байсан гэж бодож байна” хэмээн ярьжээ.
Энтони Грант мөн “Тэр тоглолтыг маш сайн мэдэрч байна. Их алсын хараатай” гэж тодорхойлжээ.
Сэтгэгдэл ( 3 )
Консул гэж шагналын ажил хийдэггүй албан тушаалаа болио
wow good job
Энэ хоосон суржигнэл арай л хэтрээд байх шиг, аливаа юманд зохистой хэмжээ хязгаар гэж байдаг, хэтэрвэл тус биш хор болдог тал бий, сайн хеергеж байгаад ендреес чангахан унагах ажиллагаа явагдаад байна уу гэж хардахаар л пиар яваад байх юм