Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Шаравжамцын хүү Ш.Энхийн-Од алс холын Америкт аавынхаа шийрийг хатаасаар явна.
АНУ-ын спортын ESPN сувгаас жил бүр коллежийн шилдэг сагсан бөмбөгчдийг шалгаруулдаг уламжлалтай.
Энэ жилийн шилдэг 100 сагсан бөмбөгчийн “2022 ESPN 100” чансаанд манай тамирчин 100-д жагсаж, дөрвөн одоор үнэлэгджээ. SF довтлогч ангилалд 29 дүгээр байр эзэлсэн байна.
Энэ жилийн АНУ-ын коллежийн шилдэг 5 тоглогчоор Дерек Ливели, Амари Бейли, Кеонте Жорж, Дэрик Уайтхед, Кайл Филиповски нар тодорлоо.
Ш.Энхийн-Од энэ жил 20 настай. Саяхан тэрээр Дейтоны их сургуульд элссэн. Энэ сургуулиас төрсөн Костас Адетокунбо, Оби Топпин, Крис Жонсон, Брайан Робертс, Крис Райт нар NCAA лигт тоглож байсан юм.
Сэтгэгдэл ( 0 )