Ц.Энхтүвшин, "Таван цагариг"
Өнөөдөр буюу 2022 оны арван нэгдүгээр сарын долоон Монголын спортын, манай сагсан бөмбөгийн түүхэнд тодоор бичигдэн үлдлээ.
Удам дамжсан сагсан бөмбөгч монгол хүү Шаравжамцын Энхийн-Од АНУ-ын NCAA (National Collegiate Athletic Association)-ий нэгдүгээр дивизионд энэ улирлын анхны тоглолтоо Дэйтоны их сургуулийн Dayton Flyers Basketball багийн бүрэлдэхүүнд хийлээ.
"Mongolian Mike" хэмээх хоч нэртэй хэдийнээ болоод амжсан Ш. Энхийн-Од маань гарааны тавд гарсан төдийгүй энэ тоглолтод өөрийн багаас хамгийн өндөр оноог (14) авч, 3 самбар, 5 ассист өглөө.
Энхийн-Одын баг энэ тоглолтод Линденвүүдийн их сургуулийн багийг 73:46-аар илүүрхэн хожиж, энэ улирлын гараагаа сайхан эхэллээ.
Монгол хүү эл өдөр NCAA-д мөрөө гаргалаа. Тун удахгүй NBA-д түүхээ бичих өдөр ирнээ!
Сэтгэгдэл ( 0 )