Иргэд амь насаараа хохирч, дарга нар хариуцлагаас зугтлаа

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 08

НЭГ СЭДВЭЭР - ШАХМАЛ ТҮЛШНИЙ ХЭРЭГЛЭЭ

Гадаад оронд химийн туршилтыг хулгана дээр хийдэг бол Монгол Улсад иргэд дээрээ туршиж байна. Бүр нийслэлийнхээ 1.4 сая иргэн дээр шүү. Онц байдал гэдэг л энэ байх.

Утаагүй түлшний нөлөөгөөр таван ч иргэн амь насаараа хохирч, хордсон иргэд цэргийн төв эмнэлгийн хордлогын тасгийг дүүргээд байхад дарга нар хаана байсан бэ. Ямартай ч хотын асуудлыг эрхэлсэн дарга С.Амарсайхан цагдаад сайжруулсан түлшнийхээ хор уршгийг үнэн бодитоор мэдээлсэн сэтгүүлчийг хуулиар  айлга гэдэг үүрэг өгч  байсан нь саяхны явдал. Өөр дээр нь хариуцлага ирэхэд тэрбээр “Шаардлагатай гэвэл буруутай хүмүүст хариуцлагын асуудал яригдаж л таараа” гэж өөрөөсөө бултуулсан ярилцлага өгөв. Харин түүний орлогч, “Тавантолгой түлш” компанийн ТУЗ-ийн даргын албан тушаалыг давхар хашдаг Ж.Батбаясгалан  утаагүй түлш олон лабораторийн шинжилгээгээр стандарт шаардлага хангасан талаар олон удаа ам гарсан даа. Гэвч таван хүн нас барсны дараа “Бидний мэдэх, мэдэхгүй асуудал байх вий гэдэг үүднээс гаднын лабораторид шинжлүүлэхээр дээж аваад, явуулсан байна” гэдэг мэдээллийг өгсөн. Үнэн хэрэгтээ Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар Улаанбаатар хотыг утааг бууруулах сайжруулсан түлшний үйлдвэрлэлийг хар толгойгоороо хариуцсан дарга нарт эргэлзсэндээ гадаадын лабораториор шинжлүүлэх чиглэл өгсөн болж таарав. Мөн Хотын дарга С.Амарсайхан та утаагүй түлшнийхээ үнэнийг нуугаагүй бол ийм олон эрдэнэт хүний амь эрстэх байсан болов уу.  

Хотын дарга С.Амарсайхан та утаагүй түлшнийхээ үнэнийг нуугаагүй бол ийм олон эрдэнэт хүний амь эрстэх байв уу!

Өчигдрийн байдлаар 30 гаруй хүн хордсон гэх албаны мэдээлэл байгаа ч зарим эх сурвалжийн хэлж буйгаар сайжруулсан түлшинд угаартсан иргэн 50 гарсан бололтой. Уржигдар нас барсан иргэн дөрөв байсан бол өчигдөр тав болсон. Ийнхүү нас барсан иргэдийнхээ статистикийг тоолж суух зуур сайжруулсан түлш худалдаанд байсаар байгаа. Гэвч энэ асуудлыг хариуцсан нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, “Тавантолгой түлш” компанийн ТУЗ-ийн дарга Ж.Батбаясгалан, тус компанийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар нар сайжруулсан түлш стандартын шаардлага хангасан. Харин олон арван өвлийг гал галлан давж гарсан монголчууд галаа түлж чадахгүй байна гэдэг дүгнэлтийг танилцуулав. Гадаадад явуулсан шинжилгээний хариу нь нисээд ирчихээгүй л байлтай. Уг нь дарга нарын итгэл хүлээлгэсэн олон улсад бол нэг л хүнд хордлого илэрсэн тэр бүтээгдэхүүнийг бүгдийг нь зах зээлээс буцаан татдаг юм л даа. Монгол дарга бол хариуцлага үүрдэггүй, буруугаа бусад руу наадаг монгол л дарга юм. Олон хүн харамсалтайгаар амиа алдсан ч хариуцлагаа ухамсарлан хүлээдэггүй монгол дарга нарт  төрийн өндөрлөгүүдийн зүгээс гадаадын шинжилгээний хариунд үндэслэн хариуцлага тооцох байлгүй дээ, ирэх өдрүүдэд. Дахиж нэг ч Монгол хүн утаагүй гэх түлшинд угаартаж битгий амиа алдаасай билээ гээд л залбирч сууя даа.

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.161.34) 2019 оны 10 сарын 09

гол учир нь митинг бол угаан баяжуулсаны эцэст үйлдвэрлэлээс баяжуулалтын үлдсэн нунтагын холимогтой үлдсэн нүүрс одоогоор борлуулалт багатай овоолог тээврийн зардлаас өөр үнэггүй байгаа иймээс үнийг хямд байлгах тохиромжтой нүүрс байгаа учир брикетжүүлж нүүрсийг орл оролдлого хийсэн л байхдаа

0  |  0
зочин(66.181.161.34) 2019 оны 10 сарын 09

энэ амьдралын туршлаггүй боривны бааснаасаа салангуут гадаадаар тэнчихсэн хэдэн төгрөгтэй болонгуутаа улс төр эрх мэдэл рүү зүтгэчихсэн нөхдүүд хүнээр нь ч турших нь улс орноороо ч туршиж тоглож дуусах нь дээ чадахгүй хойно таван толгойн нүүрсээ угаагаад фракцалаад савлаад түлүүлчихгүй

0  |  0
13(192.82.65.224) 2019 оны 10 сарын 08

dainii hajugaar dajin gej ard irged uursduu yandangiin buren buten baidlaa hangaj ami nas eruul mendee anhaarah heregtei bna bas

0  |  0
Уншигч(66.181.161.8) 2019 оны 10 сарын 08

khavar ailuudad turshilt hiihdee dund shatnii humuus ni yag unencheer turshsan bolov uu

0  |  0
Zochin (64.119.24.72) 2019 оны 10 сарын 08

Amarsaihaniig ogtsruulah hangalttai shaltgaan vas 1 eer nemegdlee

0  |  0
irgen(202.21.118.174) 2019 оны 10 сарын 08

hamgiin tyryynd ajil hariucsan bolj dyr esgej baigaa Amarbaysan gedeg nuhruug zailuulah heregtei!!!manangiin tagnuul yuch hiideggyi nuhur!!!!

0  |  0
irgen(202.21.118.174) 2019 оны 10 сарын 08

hamgiin tyryynd ajil hariucsan bolj dyr esgej baigaa Amarbaysan gedeg nuhruug zailuulah heregtei!!!manangiin tagnuul yuch hiideggyi nuhur!!!!

0  |  0
Bas neg zuil(98.253.30.34) 2019 оны 10 сарын 08

Uunees gadna ene tulshniih uildvert ajillaj bgaa zaluuchuud yamar ch hamgaalah heregsel bhgui iim undor toosjilt ter ih himiin horon dund ulaan garaaraa ajillaj bga haragdsan. Yag gazar deeree chad hiihgui ch gesen heden jiliin daraa sain iym bolohgui n l oilgomjtoi.

0  |  0
Зочин(103.26.193.208) 2019 оны 10 сарын 08

Түүхий нүүрснээсээ илүү хортой юм бна. Гэрт амьдардаг нь гэртээ угаартаад орон сууцанд амьдардаг нь өнгөгүй үнэргүй хлрт хийнд хордож үхэх юм бна

0  |  0
Батзориг(66.181.161.50) 2019 оны 10 сарын 08

Ямар нэгэн судалгаа туршилтаа амьдрал дээр бодитойгоор туршиж шалгалгүй шуудхан бөөнөөр нийлүүлээд эхэлцгээсэн дэг. Туршилт хийж байна гээд гудамжинд галлаад байсан шүү. Одоо нас барсан, хохирсон хүмүүсийн буруу болоод байдаг. Гадаа ердөө -1 ээс -5 хэм хүртэл хүйтэн байгаа шүү, цаашдаа -20, -30, -40 хэмийн хүйтэн болоод ихээр түлээд ирэхээр бүгдээрээ пийшин зуухнаасаа болж хөлдөж, эсвэл угаартаж үхнэ гэсэн үг үү. Эдгээр хүмүүс урд нь нүүрс түлж сурчихсан хүмүүс шүү дээ, тэгэхээр энд нэг юм байна даа, арьсаа хамгаалагчид аа.

0  |  0
Top