
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин “Энэ сарын 8-ны байдлаар 24 агуулахад 32484 тонн мидлингэн шахмал түлш нөөцөлсөн байна. Нийт 400 борлуулалтын цэгээр хагас коксон шахмал түлшийг 5000 төгрөгөөр иргэдэд борлуулна.
Нүүрсний хэмжээний тухайд шуудай нь 25 кг-тай. 2025 оны энэ сарын 8-ны өдрийн байдлаар 112 мянган ширхэг алсын зайн дамжуулагчтай угаарын хий мэдрэгч төхөөрөмжийг гэр хорооллын айл өрхүүдэд суурилуулан, “Түлш Хэрэглэгчдэд үйлчлэх төв” ОНӨААТҮГ хяналт тавин ажиллаж байна. Одоо дахин 45 мянган ширхэг алсын зайн дамжуулагчтай угаарын хий мэдрэгч төхөөрөмж авах шаардлага байна” гэлээ.
Иргэд нүүрсээ авахдаа виртуал картаар үйлчлүүлэх бөгөөд “ХОТУЛА” аппликейшнийг гар утсандаа татаснаар виртуал карт автоматаар үүсэх юм байна




Сэтгэгдэл ( 0 )