ХЭҮК нь Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлnд “Эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн хэрэгжилт, нөхцөл байдал” сэдэвт бүлгийн хүрээнд нийт 14 санал, зөвлөмжийг УИХ-д хүргүүлснээс УИХ-ын 37 дугаар тогтоолд 12 санал нь багцлагдаж туссан ч зарим санал нь тусаагүй.
Тиймээс УИХ-ын тогтоолд тусгагдаагүй саналуудыг хэрэгжүүлэх чиглэлд дорвитой арга хэмжээ авч хэрэгжүүлэх тухай Комиссын гишүүний зөвлөмжийг Зам тээврийн яам, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт 2024 оны 07 дугаар сард хүргүүлсэн юм.
Энэ хүрээнд УИХ-ын 37 дугаар тогтоол болон эрх бүхий байгууллагуудад хүргүүлсэн Комиссын гишүүний зөвлөмжийн хэрэгжилттэй танилцах “Эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн хэрэгжилт, нөхцөл байдал” хэлэлцүүлгийг өнөөдөр /2024.10.17/ зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийг Комиссын дарга Д.Сүнжид нээж хэлсэн үгэндээ “Эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн хэрэгжилтийг Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 4 удаагийн илтгэлд тусгасан. 2024 оны 23 дахь илтгэлд Монгол Улсын Үндсэн хуульд заасан эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхийг нарийвчлан зохицуулсан байгаль орчны салбарын хууль тогтоомж, эрх зүйн актын дүн шинжилгээний үр дүнд давхардал 16, зөрчил 29, хийдэл 71 байгааг тодорхойлсон. Түүнчлэн агаар, хөрс болон усны бохирдол, Улаанбаатар хотын стандартын асуудал, уул уурхайн нөлөөллийн бүсэд амьдарч байгаа орон нутгийн иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийн хэрэгжилтийн нөхцөл байдалд хийсэн хяналт шалгалт, судалгааны үр дүнг тусгасан гэдгийг онцлон хэллээ.
Хэлэлцүүлэгт Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Эрчим хүчний яам, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийгмийн эрүүл мэндийн Үндэсний төв, Усны газар, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хороо, Цаг уур, орчны шинжилгээний газар, Стандарт, хэмжил зүйн газар, Таван толгой түлш ХХК, Оюу толгойн хяналт ТББ зэрэг төрийн болон иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл оролцож, УИХ-ын 37 тогтоол, Комиссын гишүүний зөвлөмжийн дагуу авч хэрэгжүүлж байгаа ажлын талаар танилцууллаа.
Тухайлбал, Байгаль очин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Хүрээлэн буй орчны бодлогын хэрэгжилтийн газрын дарга Г.Энхмөнх “Нийт 200 орчим га талбайд цөлжилтийг сааруулах, ойн зурвас байгуулах, доройтсон бэлчээрийг сэргээх, ургамал тарих, элсний нүүлтийг сааруулах, хамгааллын арга хэмжээг хэрэгжүүлж байна.
Мөн Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хууль, журмаар байгаль хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах зохицуулалт байгаа боловч хуулийг хэрэгжүүлэх үүрэг бүхий Аймаг, нийслэлийн Засаг дарга, ИТХ-аас санаачлалгүй, үүрэг хариуцлагаа биелүүлэх явдал хангалтгүй байна.
Харин нийт 6 жилийн хугацаанд 145.6 тэрбум төгрөгрийг зориулалт бусаар буюу байгаль хамгаалах нөхөн сэргээх үйл ажиллагаанаас бусад үйл ажиллагаанд зарцуулсан байна” гэдэг мэдээлэл өглөө.
Харин Эрчим хүчний яамны Захиргаа удирдлагын газрын дарга Ж.Хичээнгүй “Нийт 421 зуух зогсож, 646 барилга байгууламжийг төвлөрсөн дулаан хангамжид холбосон. Ингэснээр нүүрсний хэрэглээ 204.6 мянган тонноор, нүүрсхүчлийн хий 547.0 мянган тонноор буурсан.
2019 оны 12 дугаар сараас сайжруулсан шахмал түлшийг үйлдвэрлэн хэрэглээнд нэвтрүүлснээр агаарын чанарын үзүүлэлт болох тоосонцор нь дунджаар 215 мкг/м3-ээс 130 мкг/м3 хүртэл буурсан.
2024 онд шөнийн тарифын хөнгөлөлтөд 28.8 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэсэн” гэлээ.
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Салбарын хяналтын газрын дарга Б.Санчирдорж “Комиссын гишүүний зөвлөмжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийслэл болон 13 аймгаас тайлан мэдээг ирүүлэн.
Улсын хэмжээнд иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангахад чиглэсэн ажил орон нутагт хангалттай түвшинд хийгдэхгүй байгаа нь хүний нөөц, мэргэшсэн боловсон хүчин дутмаг, байгууллага хоорондын уялдаа холбоо муу, захиалагч, гүйцэтгэч, ашиглагч, эрх бүхий байгууллагууд нь хуульд заасан эрх, үүргээ хангалтгүй хэрэгжүүлж байгаатай холбоотой.
Түүнлэн Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрмийн хавсралт 1-ийн 2 дах хэсэгт “барилга байгууламжийн гадна тохижилт, ...” улсын комиссоор захиалагч байгууллага авахаар зохицуулсан байна.
Дээрх хууль тогтоомжид зохицуулалтыг хангалттай тусгаж өгөөгүйгээс нийтийн эзэмшлийн газрын тохижилт, цэцэрлэгт хүрээлэн, гудамж, талбайн тохижилтын ажлуудыг батлагдсан ажлын зураг төсөл, зөвшөөрөлгүй, хууль тогтоомж, норм дүрмийн шаардлага хангахгүй, чанаргүй хийх асуудлууд гарч байна.
Тухайлбал, Баянзүрх дүүрэгт байрлах цэцэрлэгт хүрээлэнд хувийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн ажлууд нь батлагдсан зураг төсөл, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй, Улсын комисс хүлээж авахгүй байгаа асуудал гарсан. Энэ нь иргэд, хүүхдүүд өргөнөөр үйлчлүүлж байгаа нөхцөлд эрсдэл үүсэх нөхцөлийг бүрдүүлж байна. Энэ асуудлаар 2023 онд нийслэлийн Засаг даргад албан бичиг хүргүүлсэн” гэлээ.
НЗДТГ-ын Хууль тогтоомж, гэрээ, эрх зүйн газрын дарга Д.Амгалан “Гэр хорооллын айл өрхийн 94.8 хувь нь эрүүл ахуйн шаардлага хангаагүй, ялгадсыг уламжлалт аргаар хөрсөнд шингээдэг нүхэн жорлон ашиглаж байна. Улаанбаатар хотын нийт өрхийн 50 гаруй хувь нь зөөврийн ус хэрэглэж байгаа нь ундны усны эрүүл ахуй, чанарыг эрсдэлтэй байдалд оруулж байгааг мэргэжилтнүүд дүгнэсэн.
ХЭҮК-ын гишүүний зөвлөмжийн мөрөөр хүүхдийн 615 тоглоомын талбайн стандартын шаардлагыг 70 хүртэлх хувиар хангаж, 465 тоглоомын талбай стандартын шаардлага хангахгүй, хүүхдэд аюултай орчин үүсгэсэн байршлын судалгаа мэдээллийг нэгтгэн боловсруулж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгахаар ажиллаж байна. Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр хотын гол болон туслах 17 гудамж замд засвар шинэчлэлтийн ажил хийсэн” гэдэг мэдээллийг өглөө.
Сэтгэгдэл ( 4 )
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Гэр хороолол руу цэвэр бохирын хоолой оруулаачээ. Тэгж байж цэвэр ус бохир ялгадас хөрсний асуудлаа шийднэ.