15 тонн түүхий нүүрс хадгалж байсныг илрүүлжээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 10 сарын 27

Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн алба хаагчид явган эргүүлийн үүрэг гүйцэтгэхдээ тус дүүргийн 16 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг нэгэн байгууллагын хашаанд 15 тонн орчим түүхий нүүрс хадгалж байсан зөрчил илрүүлжээ.

Улмаар дээрх нүүсрийг дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэст шилжүүлэн өгчээ. Шалгалтаар хураасан түүхий нүүрсийг Амгалан дулааны станцад, тээврийн хэрэгслийг Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул дүүргийн тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаа /байр/-д төвлөрүүлэн журамлана.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top