Хагас коксон түлшнээс нэмж 61 мянган тонныг авна

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Нийслэлийн хэмжээнд хагас коксон түлшний эрэлт өндөр байгаа тул БНХАУ-аас нэмж 61 мянган тонныг авахаар төлөвлөжээ. “Тавантолгой Түлш” компани БНХАУ-аас үндсэн гэрээгээр 306 мянган тонн түлшийг бүрэн татан авсан ч хэрэглээ өндөр байгаагаас шалтгаалан ийнхүү нэмэлтээр захиалахаар болжээ.

Түлшийг ирэх сарын дунд үе хүртэл зарахаар төлөвлөж байна. Мөн борлуулалтын өөрчлөгдсөнөөс шалтгаалж, их хэмжээний түлш олгож эхэлсэн нь хэрэглээг нэмэгдүүлжээ. Одоогоор өдөрт дунджаар 1200 тонн түлш зарагдаж байгааг албаныхан мэдээллээ.

Одоогоор 22 мянган тонн хагас кокс аюулгүйн нөөцөд байгаа ч шахмал түлш бэлэн хэлбэрээр агуулахад хадгалагдаагүй байна. Харин түүхий миддлингийн нөөц 32 мянган тонн байгаа гэх судалгаа гарчээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top