Засгийн газар өнөөдөр (2019.10.31) ээлжит бус хуралдаан зарласан билээ. Хуралдаан үргэлжилж байна.
Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан шахмал түлшний хэрэглээтэй холбоотойгоор хүмүүс угаартах, нас барах тохиолдол гарсны дараа “Гэр хорооллын айл өрх бүрт угаар мэдрэгч дохиолол суурилуулах боломжийг судалж, Засгийн газарт танилцуулна” гэж мэдэгдэж байсан.
Тэгвэл Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд дээрх асуудлыг танилцуулахаар ирээд байна.
Угаар мэдрэгч төхөөрөмжийг арваннэгдүгээр сард багтаан айл өрхүүдэд тараахаар судалгаа, тооцоо гаргасан бөгөөд энэ талаараа Засгийн газарт танилцуулж, чиглэл авах талаар тэрбээр ярилаа.
Сэтгэгдэл ( 1 )
угаар мэдрэгч хэрэггүй биз дээ. Айл өрх бүхэн тавиад байгаа шаардлагуудын дагуу арга хэмжээгээ авчихвал асуудал гайгүй гэж ойлгосон. Энэ мөнгөөрөө сургуулиудад автобус аваад өгчихвөл хамаагүй үр дүнтэй биш үү