ХЭРГИЙН ГАЗАР: Угаарын хийнд хордож нас барсан хэргийн газруудаас "САЙН ТҮЛШ"-ийг хураан авчээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 10 сарын 08

ГУРАВ ХОНОГИЙН ДОТОР 36 ИРГЭН ХОРДОЖ, ТАВАН ХҮН НАС БАРЛАА

Аравдугаар сарын 4-ний өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд угаарын хийнд хордсон гэх 67 дуудлага Яаралтай түргэн тусламжийн төвд бүртгэгдээд байна. Эдгээрээс эмнэлгийн тусламж зайлшгүй шаардлагатай 36 иргэн байснаас 28 нь насанд хүрээгүй хүүхэд байгаа юм. Эдгээр хүүх­дүүдийг Эх, хүүхдийн эрүүл мэндийн төвд хүргэсэн бол хордлогод орсон насанд хүрэгсэд Цэргийн төв эмнэлгийн Хордлогын төвд хэвтэн эмчлүүлж байгаад өчигдөр /2019.10.07/ өглөөнөөс эмнэлгээс гарч эхэлсэн гэдгийг албаныхан мэдээлж байна.

Энэ хугацаанд нийт таван хүн угаартаж нас бараад байгаагийн хоёр нь бага насны хүүхэд бол гурав нь насанд хүрсэн хүн байв. Хамгийн сүүлд өчигдөр буюу аравдугаар сарын 7-ны өдөр нийс­лэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр дэх Бэлх зуслангийн ... тоотод оршин суух өрхийн гурван хүн угаарын хийнд хордож, 28 нас­­тай, эмэгтэй Ц нас баржээ. Түүнтэй хамт байсан гурван иргэний биеийн байдал хүндэвтэр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа ба хэргийг Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа юм.

ХЭРЭГЛЭЭНИЙ ГОРИМ ЗӨРЧСӨНӨӨС ҮҮДЭЖ, ИРГЭД УГААРТСАН ГЭВ

Өмнөх жилүүдийн дунджаар нийслэл хотын хэмжээнд угаарын хийнд хордсон, нас барсан гэх дуудлага бүтэн жилийн хугацаанд 170 гаруй бүртгэгддэг байсан бол энэ жилийнх шиг гуравхан хоногийн дотор нийслэлийн гурван дүүрэгт 70 гаруй хүн хордож, таван хүн нас барсан тохиолдол өмнө нь гарч байгаагүй юм.

Ийнхүү иргэд олноороо угаартах болсон шалтгааныг түүхий нүүрс түлэхийг хориглож, сайжруулсан шахмал түлж хэрэглэж байгаатай холбоотой хэмээн олон нийт үзэж байна. Харин албаныхан дээрх асуудлыг үгүйсгэж байгаа ба Нийслэлийн онцгой комисс яаралтай хуралдаж, сайжруулсан шахмал түлшийг лабораторийн шинжилгээнд хамруулахад "Уг түлш нь стандартын шаардлага хангасан" гэх хариу гарчээ. Харин угаартсан иргэдийн асууд­лаар хэрэглээний горим алдагдсан гэх дүгнэлт гаргаад байгаа юм. Энэчлэн албаныхан болон иргэдийн үзэл бодол зөрчилдөж байгаа учраас угаарын хийнд хордсон гэх иргэдийн санал байр суурийг хүргэхээр Цэргийн төв эмнэлгийн Хордлогын төвийг зорилоо.

ЛАБОРАТОРИЙН НЭГДСЭН ДҮН ГАРАХ ХҮРТЭЛ МЭДЭЭЛЭЛ ӨГӨХГҮЙ БАЙХЫГ ХҮСЖЭЭ

2019.10.07. Өчигдрийн байдлаар Хордлогын төвд нийт есөн хүн хэвтэн эмчлүүлж байсан бөгөөд биднийг тус эмнэлэгт очих үед хордлогод орсон иргэдийн ар гэрийнхний зүгээс мэдээлэл өгөхөөс татгалзсан юм. Тэд “Холбогдох албаныхан лабораторийн нэгдсэн дүгнэлт гарах хүртэл мэдээлэл өгөхгүй байх чиглэл өгсөн. Мөн иргэдийн биеийн байдал сайжирч байгаа учраас бидэнд ярих юм байхгүй” гэж ярилаа. 

Тиймээс бид Баянзүрх дүүргийн Улаанхуаран дахь ... тоотод хүн угаартаж, нас барсан гэх хэргийн газарт очсон юм. Тэр хашаанд нийт таван айл амьдрах бөгөөд хамгийн хойд талын гэрт тус тоотод түр оршин суух хаягтай, Чингэлтэй дүүргийн иргэн 46 настай эрэгтэй Б нас барсан байсныг аравдугаар сарын 6-7-нд шилжих шөнө хөршүүд нь олж, цагдаагийн байгууллагад мэдэгджээ. Хэргийн газраас эд мөрийн баримтаар нэг кг шахмал түлш, зуухнаас үнс авч, шинжилгээнд хүргүүлжээ. Урьдчилсан шалгал­таар, талийгаач оройн 23:00 цагийн орчимд ердийн зууханд сайжруулсан түлш хийж галласан нь тогтоогдсон гэх ба хэргийг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн гуравдугаар хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.

Хөршүүдийн зүгээс “Бид хүн угаартаж нас барсан тухай сонссон. Дөнгөж сая энэ тухай ярилцаад сууж байлаа. Хэвлэл мэдээллээр ярьж байгаа шиг үнэхээр шахмал түлшнээс болж угаартаж үхэж байгаа бол үнэхээр аймшигтай. Бид айдастай байна. Ямар шалтгаанаар хүмүүс олноороо хордож байгааг олж тогтоон, үнэн зөв мэдээ өгөх хэрэгтэй. Талийгаач эндэхийн хүн биш. Хойд айлд ирдэг. Хааяа жаахан балгачихдаг хүн байсан. Согтуугаар унтаад өглөө нь сэрээгүй. Хамаатнууд нь ажил явдал гээд энд ирээгүй байна” гэсэн юм.

Дараагийн хэргийн газар бол нийслэлийн Баянзүрх дүүргийн 19-р хороо, Цайзын ... тоот байлаа. Тус тоотод оршин суух 56 настай, эрэгтэй Б нь өнгөрөгч даваа гарагт ажлаасаа гараад сураггүй болсон тул хамаатнууд нь хайж эхэлжээ. Улмаар аравдугаар сарын 4-ний өдөр цагдаагийн алба хаагчид гэрт орох үед талийгаач Б нас барсан байсныг олжээ. Түүнтэй хамт төрсөн хүү болох 16 настай С угаартсан байдалтай байсныг эмнэлэгт хүргэж, хэргийг цагдаагийн байгууллага шалгаж эхэлсэн байна.

Мөн хэргийн газраас “Сайн түлш” гэх нэртэй хоёр шуудай шахмал түлшийг эд мөрийн баримтаар хураан авч, шинжилгээнд хүргүүлжээ. Түүнчлэн талийгаач Б-д хийсэн задлан шинжилгээний урьдчилсан дүгнэлтээр угаарын хийнд хордож нас барсан болох нь тогтоогдоод байгааг эх сурвалж мэдээллээ. 

Ийнхүү угаартаж нас барсан болон угаарын хийнд хордсон гэх 20 гаруй хэргийн газраас цагдаагийн алба хаагчид “Сайн түлш” нэртэй шахмал түлш хурааж авсан нь үүсээд буй нөхцөл байдал нь сайжруулсан түлшнээс үүдэлтэй гэх иргэдийн таамгийг улам ч баталгаажуулж байгаа юм.

Сэтгэгдэл ( 19 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Sainaa(66.181.167.171) 2019 оны 10 сарын 10

Ene nuurs zoriulaltiin sav baglaa boodoltoi irj bhad sain nuursiig savlaj zarj bnlee shdee. 17 iin buudliin tend zardag gazar. Tiimees zow nuursee tuleed bn uu ugui yu gdg ergelzeeg toruulj bn. Ingej hedhen odor tuleed iim olon hun ugaartaj uhej bhad ter deer suuj bga humuus yugaa hiigeed bgan. Ard tummee bodoohgio oorsdiin karmaig zuzaatgaj yasan yadiin gsn bodoltoi bhii. Yg ed huitneer oorsdoo gadagshaa garch amidardag arai denduu

0  |  0
bi irgen(172.56.35.199) 2019 оны 10 сарын 10

yu gesn ug be uhsen humuusin buruu yu odoo tegd.nuursig tulj yadad bh yu baisiin tiim l tusgai ajilgaanii gorintoi tulsh baisiin bol zaavartai ni zarah ni yasiin .teneg humuus huurad bgamuu ed boossuuddd!!!! araichde zunduu hun uhleeshdee.

1  |  0
Uaafat(202.9.45.85) 2019 оны 10 сарын 10

Бүтээсэнийг нураах гэсэн хувалзуудийн явуулж буй ажиллагаа@!!!!!!!

0  |  2
Баянаа(203.91.115.51) 2019 оны 10 сарын 09

Архи ууж тасардаг баагий нар амархан маажих эсвэл хөлдөж үхэх болж дээ олон архичид энэ өвөл үхэх болж дээ

0  |  0
Баянаа(203.91.115.51) 2019 оны 10 сарын 09

Архи ууж тасардаг баагий нар амархан маажих эсвэл хөлдөж үхэх болж дээ олон архичид энэ өвөл үхэх болж дээ

0  |  0
hffnh(66.181.161.95) 2019 оны 10 сарын 10

heregleenii buruu gj yu bsiin tvldgeeree tvlj bhad yu yariad bgaan ta nar irj tvlj ugch bai ireed 24 tsag tvleed untaad vz teghvv

1  |  0
кгв(43.228.128.195) 2019 оны 10 сарын 11

сайн шалга түүхий нүүрсчид болон зөөдөг жолооч нар уурхайн амныхан гээд олон нөхдүүд орлогогүй болсон байгаа шүү юу ч хийхээс буцахгүй байгаа байх Мөн түлшийг савлах явц болон бусад тёхнологид нь хяналт тавь бас ам оёдод баглаанд тодорхой лац тавь ингэж байж л аюулгүй болно

7  |  1
Бат(202.9.42.210) 2019 оны 10 сарын 10

Төсвөөс угаарын хий мэдэрч дохио өгдөг датчик авч бүх айлуудад өг анхаарах зүйл зөвхөнг заадаг биш дугарч дохио өгдөг л хэрэгтэй албан тушаалтнууд минь энэ сэдвээр өвөрөө түнтийлгэ

2  |  1
Zlzl(110.70.53.11) 2019 оны 10 сарын 09

Ydaj bichij baigaa ymaa sain sudalj bgad bicheej naad aild chi ugaartsan hvn bhgvi bvgd amid servvn baina ail mailaa zow olj zurgaa oruulj malnuudaa

1  |  0
zochin(150.129.143.69) 2019 оны 10 сарын 09

ene odoo yun hudal medeelel ve manai hashaanii zurgiig tavij dotorh baidaliig durslen bichsenee hun ugaartaj nas barsan hurshuud n duudlaga ugsun hoid aild irj honoson gesen bhin. Sain zohioh yma hurshuudiin setgegdel jigshig. Iim baij bolomguiuu eriin ym bichij bolhu.

0  |  1
Wtf(202.55.191.40) 2019 оны 10 сарын 08

Tur zasagiin ene heden luiwarchid aria heternee. Muu nowshnuud ymr ch chanariin batalgaagvi shahmal tvlshvvdiig niisleld niilvvlj mungu ugaasnaas zailahgvi. Shalgaj vnen zuwiig togtooh heregtei

0  |  0
Батзориг(66.181.161.2) 2019 оны 10 сарын 10

Нийслэлийн засаг даргаа хорооны ажилтнуудаа айлуудаар явуулж хүмүүсээ бүгд амьд байгаа эсэхийг шалгуулдаа, дандаа гэр бүлээрээ угаартаад байна. Мэдэгдэж чадахгүй бүгдээрээ өнгөрчихсөн айлууд байгаа юм биш биз..

2  |  0
В(66.181.161.101) 2019 оны 10 сарын 09

Сайжруулсан тулш биш.Ард тумэндээ хаягдал нуурс шахаж байгаа хэрэг.Дутуу шаталтаас угарын хий ууснэ.

2  |  0
Zochin(211.36.138.78) 2019 оны 10 сарын 08

Hkurel suh yu bodoj bgaan bol yagaad duugai baigaan bol\n

0  |  0
А(64.119.18.254) 2019 оны 10 сарын 08

Утаагүй болох гэсэн биш угаартаад дуусах юм бол түүхий нүүрсээ л түлэх болждээ ямар хөлдөж үхэлтэй биш. Энэ өрөвдөлтэй нийгмийг яалтай ч билээдээ. Ядаж байхад дээдсүүд маань ашгүй гэсэн шиг утаагүй түлшээрээ улс төржөөд хачин жигтэй юмаа. Энэ төр ер юу болох гээд л байнадаа, харж л байхаасдаа.

0  |  0
А(64.119.18.254) 2019 оны 10 сарын 09

Утаагүй болох гэсэн биш угаартаад дуусах юм бол түүхий нүүрсээ л түлэх болждээ ямар хөлдөж үхэлтэй биш. Энэ өрөвдөлтэй нийгмийг яалтай ч билээдээ. Ядаж байхад дээдсүүд маань ашгүй гэсэн шиг утаагүй түлшээрээ улс төржөөд хачин жигтэй юмаа. Энэ төр ер юу болох гээд л байнадаа, харж л байхаасдаа.

2  |  0
В(66.181.185.61) 2019 оны 10 сарын 08

Даан ч хүйтрэхээс өмнө сонгууль хийнэ гээд байсан ийм учиртай байж ноцтой л хэрэг шүүү

1  |  0
Зочин(103.212.117.135) 2019 оны 10 сарын 09

Угаасаа сайжруулсан түлш биш л юм байна ш дээ. Таван толгойн нүүрсийг угаагаад гарсан хаягдлыг шороогоор зуураад зарж хүмүүсийг хуурч байгаа юм биш үү. Сайжруулсан юм бол нүүрсний илчлэг буурахгүй, гадныхан битум, давирхай гэж нэрлээд байгаа бохийг нь арилгасан байх ёстой. Гэтэл тийм биш ердөө уурхай хаягдлаа үнэд хүргэх л гэсэн заль өөр юу ч биш.

3  |  0
Би(117.136.0.251) 2019 оны 10 сарын 08

Мягмаржавын Ганбаатар гэж хогийн шаарын ойртсон бүхэн муу муухайн эхлэд болдог.

0  |  0
Top