СУРВАЛЖИЛГА: Дэлбэрэлтийн улмаас ЗУУХ ЗАД ТАТАГДАЖ, байшингийн хаалга эвдэрчээ

2019 оны 10 сарын 09

Сүүлийн өдрүүдэд сайжруулсан шахмал түлшийг тойрсон сөрөг асуудал хурцаар яригдаж, олны анхаарлын төвд байна. Шахмал түлш хэрэглэсний улмаас угаартсан гэх иргэдийн тоо албан мэдээллээр 100 хол давж, өчигдрийн байдлаар зургаан хүн угаартаж нас бараад байгаа юм.

Тэгвэл үүнтэй зэрэгцэн мөнөөх шахмал түлшийг хэрэглэсэн гэх айлын зуух дэлбэрсэн хэрэг өнгөрөгч шөнө гарсан нь Баянзүрх дүүргийн 27 дугаар хороонд болсон явдал байлаа.

Тухайн өдрийн 19.20 цагийн үед ирсэн шуурхай мэдээллийн дагуу манай сурвалжлах баг  газар дээр нь очиход тус хорооны 12 дугаар гудамжны 277 тоотод оршин суух иргэн Г.Жаргалсайханы нам даралтын зуух дэлбэрсэн байв. Биднийг очих үед ослын газрыг цагдаагийн бие бүрэлдэхүүн хамгаалалтад авч, үзлэг хийж байсан бөгөөд хэвлэлийнхийг дотогш оруулаагүй юм. Биднийг очсноос хойш төд удалгүй Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар болон Онцгой байдлын ерөнхий газрын мэргэжилтнүүд ирж, үзлэг хийлээ. Хэвлэлийнхэн хамар хашаанаас зураг, дүрсийг авч, мэдээлэл дамжуулсан билээ. 

Ингээд үзлэг дууссаны дараа цагдаагийн алба хаагчид хэрэг явдлын талаар ямар нэг тайлбар өгөөгүй бөгөөд зуух болон дээрээс нь хэрэглэсэн “Сайн” шуудайтай шахмал түлшийг авч явсан юм. Харин цагдаагийн бие бүрэлдэхүүнийг хэргийн газраас явсны дараа хэвлэлийнхэн тухайн айлын хашаанд орж, мэргэжлийн хяналтын ажилтантай уулзсан. Газар дээр нь ажилласан тэдний зүгээс хамтарсан үзлэг шалгалт хийсэн, ямар нэгэн урьдчилсан дүгнэлт хэлэх боломжгүй гэдгээс өөр тайлбар өгсөнгүй.

Дэлбэрэлтийн улмаас зуух ийм болжээ.

Иргэн Г.Жаргалсайханых нам даралтын, төслийн зуухаар халаадаг, хоёр өрөө бүхий үүдний хэсэг хаалгаар тусгаарлагдсан байшинтай аж. Үүдэн хэсэг буюу тампертаа зуухаа байрлуулсан байна. Тухайн дэлбэрэлт болох үед шахмал түлшээр галлаад 20 орчим минут л болж байжээ. Дэлбэрэлт болох үед байшинд нэг өндөр настан ой гарантай хүүхдийн хамт байсан бөгөөд азаар их дуу чимээнээр хөршийн залуу ирж, тэднийг цонхоор гарган, бэртэж гэмтэхээс аварсан байна.

Хүчтэй дэлбэрэлтийн улмаас зуух зад татагдаж, байшингийн хаалга эвдрэн, тамперын доод хэсгийн шавар цуурч, дээвэр нь хууларсан байв. Түүнчлэн байшингийн ойролцоо тэдний оймс, тавчик гэх мэт зүйлс тарсан байсныг дэлбэрэлтийн улмаас байшин дотроос шидэгдсэн гэдгийг гэрийн эзэн хэллээ.

Тухайн айл нь нам даралтын зуухыг хэрэглээд хоёр жил гаруй болж байгаа бөгөөд мэргэжлийн хүмүүсээр суурилуулсан гэдгийг ярьж байна. Энэ хугацаандаа нүүрс хэрэглэж, ямар нэгэн сөрөг зүйл гараагүй аж. Харин шахмал түлшийг саяхнаас хэрэглэжээ. Үүнээс гадна энэ өдөр хорооны ажилтан ирж, шахмал түлш түлэх аюулгүйн зөвлөгөө өгөөд гарын үсэг зуруулаад  явсан байна. Тиймээс ч гэрийн эзэн өөрөө зааврын дагуу зөв галласан гэдгийг хэлж байлаа. 

Гэрийн эзэн Г.Жаргалсайхан

- "Би 17.30 цагийн үед зуухаа галлаад, гэрээсээ түр гарснаас хойш 30-аад минутын дараа пийшин дэлбэрчихлээ гэж над руу утсаар ярьсан.    

Манай пийшин нам даралтын, төслийн пийшин гэж явдаг. Зуухаа буруу суурилуулсан асуудал байхгүй. Яагаад гэвэл үүнийг хоёр жил хэрэглэсэн. Энэ жил гурав дахь жилдээ болж байна. Хоёрт гэвэл сангийн мэргэжлийн хүмүүсээр тавиулсан.

Одоо дулаахан байгаа болохоор өмнө нь түүхий нүүрс түлдэг байсан хэмжээнээсээ багаар хийсэн. Өдөр 15.00 цагийн үед хорооноос зөв хэрэглэх зааварчилгаа өгөхөөр ирсэн. Яг миний түлдэг л юм байна лээ. Эхлээд модоо асаагаад дараа нь нүүрсээ хийнэ. Яг зааврын дагуу л түлсэн. Галлагааны хувьд ямар нэг алдаа гараагүй гэж бодож байна. Манай зуух автомат хий авагчтай, ямар нэг хаалт хаасан зүйл байхгүй. Хэрвээ ийм юм болох байсан бол ноднин, уржинан тохиолдох л байсан. Яг юунаас болсныг үнэхээр хэлж мэдэхгүй байна. Түлшээ нүүрсний борлуулалтын цэгээс авсан" гэв.

 

ВИДЕО:

Нэг шуудай нүүрс аваад хэрэглэж байсан нь энэ.

Албаныхан

Цагдаагийн алба зуух болон шахмал түлшийг авч явав.

Энэ цонхоор хүүхэд, хөгшин хоёрыг аварчээ.

 

Сэтгэгдэл ( 16 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(66.181.161.39) 2019 оны 10 сарын 15

omno n hun ugaartaj nam daraltiin suuh delberch bhad setguulchid haana bsn be mongoliin setguul zui sayhnaas uusej bga ym bnda ymarch agaargui orching halaagaad bhaar delbereh n todorhoi

0  |  0
Boli boli(182.160.35.104) 2019 оны 10 сарын 14

Ene harvaas hudlaa bnaa. Bukh site uudaar tulburtei medee tavichij. Utaa uneheer ilt bagassan. Odoo har PR aa boli

0  |  0
Зочин(103.229.122.159) 2019 оны 10 сарын 15

Нам даралтын зуух өмнө нь дэлбэрч бсан тохиолдол зөндөө л бгаа шдээ.Миний мэдэхийн хэдэн жилийн өмнө зуух нь дэлбэрээд эхнэр нөхөр 2 түлэгдэж эмнэлэгт ирээд нөхөр нь нас барж бсан.үмхий нүүрсээ түлэх гээд л байж ядчих юмаа хар амиа бодсон юмнууд.шинэ юм хийх гэхээр заавал харлуулж бдаг.хүний өмнөөс амьдарч бгаа юм шиг

3  |  0
Зочин(139.5.216.189) 2020 оны 08 сарын 27

Сайны хажуугаар саар гэгчээр байх юмаа одоо л нэг утаанаасаа салах ганц зөв алхам болж байхад худлаа нээрээ баахан шалтаг чоно борооноор гэдэг шиг л шахмал түлшнээс болж зарим нь бүр тэнэгтэж өгөх юмаа бараг үнэнийг хэлэхэд асуудал гараасай гэсэн бодол тээсэн нөхдүүд ч Байж л байгаа тэр түлш нь үнэхээр л тийм асуудалтай бол массаараа л асуудал үүснэ шдээ анх энэ төслийн зуух Гарч байхад бас л бөөн л юм болоод дэлбэрээд шатаад л байсан тэр зуухны утаа бага гаргадаг ч гэж юу байхав харин одоо энэ шахмал түлш нь бидний ганц найдвар шдээ

2  |  0
zochin(202.55.188.89) 2019 оны 10 сарын 13

nam daraltiin zuuh tvlshnees bolno gej baihgvi neg bol usgvi neg bol hiitei l baisan baij l taarna ternees nam daraltiin zuuh tiim amarham buudahgvi gallagaa hiihiin omno ustai bgaa eshee dain shalgah ni zow shahmal tvlsh sain baga orno nam daraltand bvr ch sain amarhan usaa halaagaad tvrgen zuurt ergej bna

2  |  0
zochin(202.179.24.195) 2019 оны 10 сарын 13

teleltiin sav ymuu noochiin sav ymuu neg vintelt haalttai l b na daa\n

2  |  0
ах(103.57.93.161) 2019 оны 10 сарын 13

нам даралтын зуух түлшнээс болно гэж байдаггүй наадахаа халаалтын холболт системыг нь шалга

3  |  0
tui mai mongoloo(202.9.44.174) 2019 оны 10 сарын 13

gaihamshig urgeljilseer

1  |  2
зочин(43.228.129.161) 2020 оны 04 сарын 02

Батбаясгалангаа дуудаж үзүүлээч ээ юу юу гэж цор цор цор гээд байлаа ийм юм болж байна шүү дээ шахмал түлшээ түлээд үхэх үү,,, эсвэл хөдлөж үхэх үү 2 замын нэгийг нь ард түмэн сонго,,,76-д түлүүлээд турших ёстой байсан байхгүй юу,,,ард түмэн дээр туршдаг буруу байлаа,,,

4  |  3
zochin(185.39.141.141) 2019 оны 10 сарын 13

zozozo bagterlogiin zevseg turshaad baigaa yum bn \n... eldevochor gishvvn zuuhaa shahah geed delbleed baih shig

1  |  2
Иргэн(122.201.21.16) 2020 оны 04 сарын 02

Ямар нэг ажиллагаа явагдаад байгаа юм байгаа биш үү

4  |  2
Zochin(202.9.43.103) 2019 оны 10 сарын 13

Tylshnees bish bxaa. Tsana tsoxix buglurul yysex gex met yum gardag shy. Urd ni ch zuux delberch bsan udaa bdag. Ashiglaltiin yilchilgee xiix bolson bsan bx. Tyynees bish tylsh delbereegyi bx. Zuuxand l uchir bgaa

2  |  0
зочин (66.181.190.9) 2019 оны 10 сарын 13

Оркууд гэх нь ч юу вэ ?!. Байгалийн шалгарал, өөрчлөгдөх орчин ,дасан зохицох нь ч үнэн шүү.

0  |  2
Amar(182.160.36.95) 2019 оны 10 сарын 13

Байнга өөрчлөгддөг орчиндоо дасан зохицох чадвартай амьтан, ургамал үр төлөө үлдээн цаашид үргэлжлэн оршдог. Харин дасан зхицох чадваргүй нь мөхөж сөнөдөг.Үүнийг Байгалийн шалгарал гэнэ.Өөрчлөгдөж буй орчинд дасан зохицохгүй үгүй болж буй иргэдийг оркууд гэнэ. Үүнийг нийгмийн шалгарал гэхэд яг таарна.

5  |  1
зочин(150.129.142.78) 2020 оны 04 сарын 02

энэ ерѳѳсѳѳ бүтэхгүйн байна даа

2  |  4
zaya(66.181.164.159) 2019 оны 10 сарын 14

ugaartaj uheed delberch uheed yu l bolood bn da ...albaniihan bol ymarch asuudalgui gd soliorood bdag

1  |  2
Top