SOS: Дахин нэг айлын ханан пийшин дэлбэрчээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 10 сарын 10

Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт айлын ханан пийшин дэлбэрсэн хэрэг өчигдөр цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Хэргийг тодруулбал, тус дүүргийн гуравдугаар хорооны Баганаран ... тоот айлын ханан пийшин дэлбэрсэн байна. Улмаар тус тоотод оршин суух 54 настай эмэгтэй А болон 3-14 насны гурван хүүхэд угаартаж яаралтай түргэн тусламжаар эмнэлэгт хүргэгдэн эмчлүүлж байна. Хэргийн газраас эд мөрийн баримтаар сайжруулсан шахмал түлш, зуухны үнс зэргийг авч шинжлүүлэхээр хүргүүлжээ. Хэргийг Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top