Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, Агаарын бохирдолтой тэмцэх газраас сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн мэдээллийг өдөрт хоёр удаа тогтмол мэдээлнэ гэдгээ өчигдөр мэдэгдсэн. Тэгвэл өнөөдөр эхний мэдээллээр, аравдугаар сарын 9-ний өглөөний 06:00 цагаас аравдугаар сарын 10-ны 06:00 цаг хүртэлх 24 цагийн хугацаанд угаарын хийн дуудлага 17 өрхийн 34 иргэнээс ирснээс 18 нь том хүн, бусад нь хүүхэд байна. Түүнчлэн эмнэлэгт 9 том хүн, 3 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 2 )
мэдэхгүймөө
yanadaa..