Дулма Сунрапова шинэ клип гаргалаа

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 16

Буриадын дуучин Дулма Сунрапова “Алтаргана” ардын дууг орчин үеийн маягаар  дуулж, клип гаргажээ.

Буриадын байгалийн үзэсгэлэнт газруудад хийсэн энэ клип олны талархлыг хүлээж байна.

Дулма Сунрапова “Энэ дууг би анх Базаргүр Батоев өвөөгөөсөө анх сонссон. Түүний дуулахыг сонссоор байгаад би буриад ардын дуунд дуртай болсон. Нас барахынхаа өмнө өвөө намайг эмнэлэгт дуудаад “Дуушан боложо, арад зонойнгоо нэрэ нэрлуулжэ ябаарай даа...” гэж хэлж байсан юм. Би түүний сүүлийн үгийг хэзээ ч мартаагүй, хэлснээр нь дуучин болсон” гэж инстаграм дээрээ бичжээ.

“Алтаргана” дууг буриад түмэн иргэний дайн, их хэлмэгдлийн үед ч дуулж байжээ.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top