Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид өнгөрсөн есдүгээр сарын 19-20-нд шилжих шөнө ОХУ-ын Буриад улсын Гавьяат жүжигчин, дуучин Б.Амархүүг өөрийн эзэмшлийн "Mersedes Benz" маркын машиндаа мансууруулах бодис хэрэглэж байхад нь баривчилж, ШШГЕГ-ын харьяа Урьдчилан хорих 461-р ангид цагдан хориод байгаа билээ.
Уг хэргийн шалгалтын ажиллагаа дуусаж, Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7.1 дүгээр зүйлд зааснаар яллах дүгнэлт үйлдэн, Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7.1 -д "Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн бол 1-5 жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 1-5 жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж заасан байдаг.
Сэтгэгдэл ( 5 )
Ovs hereglee biz neg udaa l hereglee biz gesen nohduud har tamhinii hor urshig medehguidee ingeed bnuu oorsdoo tatdaguud ni bnuu. Oorsdiin chin ur huuhded har tamhi tatuulaad setgestiin ovchtei bolgood ohod ingeed yariad suuj bhuu
хар тамхи биш, евс л татсан гэж байна лээ..за юу ч байсан залуу нас, сайхань, хеерхен хуухдийг нь бодож хенген шийтгээсэй.Монголчууд, монгол залуусыг хар тамхины хори аюулаас аварч хайрла, Бурхан минь
Залуучуудад муу үлгэр дууриалал болж бндаа
Hairan hooloi! Jinhene hooloigui bolgodog eddee!
Залуу хүн нэг удаа алдаа л биз гэж байгаа нөхдөд хэлэхэд хар тамхинд тийм юм байхгүй нэг хэргэлсэн бол дуусаа болохгүй гэдгийг хэлээд анхааруулаад байхад санаатай үйлдэл.