Б.Амархүүд хилийн хориг тавьж, БАТЛАН ДААЛТАД гаргасан байжээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 10 сарын 29

ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид одоогоос сар гаруйн өмнө буюу 2019 оны есдүгээр сарын 20-нд шилжих шөнө ОХУ-ын Буриад улсын Гавьяат жүжигчин, дуучин Б.Амархүүг хар тамхи хэрэглэж байхад нь саатуулсан билээ.

Түүнийг өөрийн эзэмшлийн авто машиндаа хар тамхи хэрэглэж байхад нь үйлдэл дээр нь барьж, ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан ба улмаар Нийслэлийн прокурорын газраас дуучин Б.Амархүүд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлсэн юм.

Өнөөдөр /2019.10.29/ түүнд холбогдох холбогдох хэргийн шүүх хурал Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлогдсоны дагуу үргэлжилж байна. Шүүх хуралд Б.Амархүүгийн гэр бүлийг төлөөлж түүний эхнэрийн эгчийнх нь нөхөр ирсэн гэх мэдээлэл байна.

Эх сурвалжаас авсан мэдээллээр Б.Амархүү сүүлийн 11 хоногийн хугацаанд батлан даалтад гарсан байжээ. Тодруулбал, 2019.10.18-нд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаас өнөөдрийн хуралдааныг товлохын сацуу түүнд хилийн хориг тавьж, батлан даалтад гаргах шийдвэрийг давхар гаргасан байна.

Дуучин Б.Амархүүд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7.1 дүгээр зүйлд зааснаар мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл бэлтгэж, бусдад худалдсан гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлджээ. Шүүх хурал үргэлжилж байна. 


ХУУЛИЙН ЗААЛТ

20.7 дугаар зүйл. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах

1. Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
 

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бүх хүн эрх тэгш (202.9.42.135) 2019 оны 10 сарын 30

Ямар ч хүн байсан гэм буруутай л бол хийсэн хэргээ хүлээх хэрэгтэй. Урлаг соёлынхон, олны танил хүмүүс болохоор хар тамхи хэрэглээд зүгээр өнгөрөх хэрэг үү? Хайран залуу муухай газар орвол өнгөрнө ч гэнэ үү! Энэ хүн хэрэг хийсэн болохоор л шоронд орж байгаа юм.

0  |  0
Хmen(139.5.218.13) 2019 оны 10 сарын 30

Одоо яаая гэхэв дээ. Хийхээсээ өмнө бодох л байж. 2 жил камерын дуучин болж дээ

0  |  0
Mongol(66.181.161.51) 2019 оны 10 сарын 30

Тайз дэлгэцээр гарахгүй 2оос 5жил хориголдог болгох хэрэгтэй

4  |  0
Mongol(66.181.161.51) 2019 оны 10 сарын 30

Тайз дэлгэцээр гарахгүй 2оос 5жил хориголдог болгох хэрэгтэй

1  |  0
Mongol(66.181.161.51) 2019 оны 10 сарын 30

Тайз дэлгэцээр гарахгүй 2оос 5жил хориголдог болгох хэрэгтэй

1  |  0
Irgen(64.119.20.95) 2019 оны 10 сарын 29

Hairan zaluu ter muuhai gazar orvol ungurnu du

0  |  0
Irgen(64.119.20.95) 2019 оны 10 сарын 30

Hairan zaluu ter muuhai gazar orvol ungurnu du

1  |  0
Irgen(64.119.20.95) 2019 оны 10 сарын 29

Hairan zaluu ter muuhai gazar orvol ungurnu du

0  |  0
Hun(103.26.193.21) 2019 оны 10 сарын 29

UG n zaluu hun yum daa.Hereglej bgaa bol boliyo gej bhgvi.Horih n zuv

0  |  0
Top