Хар тамхи татсан болгон эрүүгийн "ГЭМТ ХЭРЭГТЭН"

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 11 сарын 20

-Ялгаатай шийтгэл оногдуулж байгааг олон нийт эсэргүүцэж байна-

Дахиад л хар тамхи. Гуравхан жилийн өмнө манай улс хар тамхи мансууруулах бодисын дамжуулагч орон гэсэн статустай байсан бол өнөөдөр хар тамхи хэрэглэгчдийн тоо 75 мянгад хүрч, хэдийн хэрэглэгч орон болжээ. Хамгийн харамсалтай нь эдний эгнээг  бизнес, улс төр, урлаг соёлынхон, хууль сахиулагч нар нь өөрсдөө тэлж байгаа нь өнөөдрийн анхаарах асуудал. Гэтэл хар тамхины хэрэгт оноох ял шийтгэл манай улсад байхгүйтэй адил гэж хэлж болохоор. Энд хоёр хэргийн шийдвэрлэлтийг хамгийн сүүлийн жишээгээр авч үзье.

Дуучин Б.Амархүүд хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр шүүхээс хоёр жилийн хорих ял оноосон. Харин түүнтэй зэрэг шахуу үйлдэл дээрээ баригдсан жүжигчин Б.Энхтүвшинг 100 мянган төгрөгөөр торгоод асуудал дуусав. Б.Амархүүгийн хэрэг бол Б.Энхтүвшиний хэргээс нэг үйлдэл илүү буюу түүний гэрээс мансууруулах бодис олдсон нь эрүүгийн хэрэгтэн болгож ял авахад нь нөлөөлж. Харин Б.Энхтүвшин хар тамхи хэрэглэсэн боловч тэрбээр мансууруулах бодисоо татчихсан, биедээ авч яваагүй учир “Мансуурах зөрчил” гаргасан гэж тооцогдон, 100 мянгаар торгуулсан юм.

Энэ хоёр жишээг олон нийт ихээхэн шүүмжилж, ялгаатай шийтгэл оногдуулж байгаад нь хууль сахиулагчдыг буруутгаж байгаа. Гэвч мөрдөгчид үүнд ямар ч буруугүй. Тэд хуулийн дагуу ажилласан. Учир нь Зөрчлийн тухай хуульд хар тамхи хэрэглэх нь зөрчил гэж заасан. Харин хар тамхийг хэрэглээд, хадгалаад, худалдсан бол гэмт хэрэг гэж заасан байдаг. 

-О.Энхжаргал: Хар тамхи татсан л бол гэмт хэрэг гэж үзэх талаар хуульд тусгах нь чухал -

Хуулийн энэ заалтад тулгуурлаж зарим хэргүүд торгууль төдийхнөөр замхарч байгаа нь асуудлын гол болоод байгаа ба бид хуулиа өөрчлөөгүй цагт, хар тамхичидтай тэмцэж чадахгүй гэдгийг салбарынхан өөрсдөө хэлж байна. Энэ талаар хуульч О.Энхжаргалаас тодрууллаа.


-Өнөөдөр хар тамхины хэргийг ямар зүйл ангиар шалгаж, хэрхэн хариуцлага тооцож байгаа тухай мэдээлэл өгөхгүй юу?

-Монгол Улс нь Вена хотод 1971 оны хоёрдугаар сарын 21-ний өдөр батлагдсан “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” Нэгдсэн Үндэстний Байгууллагын Конвенцыг хүлээн зөвшөөрч, 1999 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр конвенцод нэгдэн орсон байдаг. Энэ үеэс эхлэн  манай улс хар тамхитай тэмцэх үйл ажиллагаанд идэвхтэй оролцох болсон. Өнөөдрийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиараа Монгол Улс нь хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх бодистой холбоотой хуулийн зохицуулалтыг Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулиар шийдвэрлэж байгаа.

-Хар тамхи хэрэглэж байгаад баригдсан этгээд зөрчлийн хуулиар багахан хэмжээний мөнгөөр торгуулаад өнгөрч байна. Таны бодлоор энэ шийтгэл нь хэр оновчтой юм бэ?

-Хар тамхи хэрэглэсэн гэх этгээд нь Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан шинж болох хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн бол мөн дээрх зүйлсийг худалдаалах зорилгоор олж авсан, бэлтгэсэн, боловсруулсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, худалдсан бол Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээнэ. Миний хэлсэн шинжүүдэд хэрэглэсэн гэдэг үг байхгүй байгааг анхаараарай.

Харин хэрэглэсэн этгээдэд Зөрчлийн тухай хуулиар хариуцлага оногдуулахаар хуульчилсан байгаа. Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн гурав дахь хэсэгт Мансуурсан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох эсхүл албадан сургалтад хамруулж 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулахаар заасан байна. Энэ заалтаас юу харагдаж байна вэ гэхээр, хар тамхи хадгалаагүй, хэрэглэсэн бол хуулиараа торгож болж байна эсхүл баривчлах шийтгэл оногдуулж болох ийм л хуулийн заалт байгаа юм. Энэ заалт бол хэрэглэгчдийн толгойг илж байгаатай ижил.

-Тэгвэл Эрүүгийн хуулиар шалгагдахад ялын санкц нь юу байх вэ?

-Дээр дурдсан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, худалдаалах зорилгоор олж авсан, бэлтгэсэн, боловсруулсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, худалдсан бол Эрүүгийн хариуцлага хүлээхээр заасан. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн бол 1-5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 1-5 жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Харин мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, боловсруулсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн бол 2-8 жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ. Энэ гэмт хэргийг байнга тогтвортой, зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол 5-12 жилийн хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилсан.

-Манай улсыг хар тамхины хэрэглэгч орон болсон гээд НҮБ-аас зарлачихлаа. Гэтэл манай ялын бодлого сул байна гэж олон нийт шүүмжилж байна. Хуульч хүний хувьд та ямар байр суурьтай байдаг вэ?

-Миний зүгээс хар тамхитай тэмцэх, түүнийг таслан зогсоох, цаашид гарч болзошгүй аюул, заналхийлэлд хувь хүнийхээ үүднээс санаа зовниж явдаг. Монгол Улс нь хар тамхины хэргийг олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг хэмээн авч үздэг боловч энэ төрлийн гэмт хэрэг нь хүн төрөлхтний аюулгүй байдал цаашлаад Үндэстний эсрэг гэмт хэрэг гэж хардаг. Хэдийгээр хар тамхийг хуулиар хязгаарлах нь зүй ёсны хэрэг ч олон нийтийг соён гэгээрүүлэх, хар тамхийг хэрэглэхээс урьдчилан сэргийлэх, Монгол Улсын хилээр орж ирж байгаа үйлдлийг таслан зогсооход анхаарах нь зүйтэй. Мөн ял бодлогыг арай өөр түвшинд буюу чангатгах хэрэгтэй. Хар тамхи татсан л бол гэмт хэрэг гэж үзэх талаар хуульд тусгах нь чухал юм.

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
б(103.212.118.24) 2024 оны 03 сарын 29

Ямар хогийн хууль вээ ккк хуулиараа татаж болноо татаад 100к л төл гэж бган бн шд хэрэглэхийг тас хорьж ялтай болгохгүй бол манайх шиг жижиг улс живж бгаа нь зөв юм бна шд

0  |  0
Zochin(103.212.116.161) 2021 оны 09 сарын 14

харийн шоронд киноноос харахад хар тамхи худалдаж тээвэрлэсэн хэрэглээгүй хүнд хөнгөн ял өгөмөөр санагдсан

1  |  0
монгол(202.55.188.39) 2019 оны 11 сарын 22

Өөрсдийнх нь хүүхэд хар тамхи татаад байгаа болхоор,бас өөрсдөө хар тамхины наймаа эрхлээд байгаа болхоор хуулиа чангалахгүй байна.

0  |  0
Zochin (37.165.241.11) 2023 оны 12 сарын 15

Tatlaa geed chorond hiih chiniteneg asuudal ternii orond surgaltand suulgah heregtei

2  |  0
хн(77.38.148.28) 2023 оны 12 сарын 15

хайран сайхан залуусаа алдааан дээр нь хорьж цагдах шорон болоод явчих юмаа, Амархуу бол евс л хэрэглэсэн байсан, жинхэнэ хар тамхи нь ч биш,тэгээд ч шинжилгээгээр донтох евчингуй гарсан гэсэн..ийм хунд нехцелд нь тусгаарлаж нийгмээс нь, гэр булээс нь салгаж яах нь вэ, оросын алдарт дуучин Стас ПЬЕХА 12 НАСНААСАА эхэлж ечнеен жил татаад оросууд шоронд хориогуй л байна, одоо эмчлэгдээд эхнэр хуухэдтэй сайхан алдартай дуучин болчихсон байна.францад тэр марихуаныг эмчилгээний журмаар хэрэглэж болно гээд хууль гарчихлаа.Манайх энэ сайхан одод ,залуусаа эмчилгээнд хамруулж, татаж авахсан.

5  |  0
Батхүү(112.72.12.4) 2021 оны 09 сарын 14

Хууль чанга баых хэрэгтэй хятадтай адилхан

0  |  2
Sereenen(94.234.37.82) 2022 оны 04 сарын 11

Tiim shuu! Setgel zuich nar mash chuhal! Ene humuusiig ingej horiloo geed har tamhinii hereg ni tsuuruhgui l dee! Gol ni niigemshuilj zasaj avah ni chuhal. Emchilgeend hamaruulj, bainga hyanaltand bailgaj zasaj avah ni iluu deer dee! Busad uls ornoos turshilga sudlah l heregtei

2  |  0
Gombo(94.234.37.82) 2019 оны 11 сарын 20

Manai ulsad setgel zuich emch nar mash dutmag, baigaa emch nar turshilga muutai. Baruunii ornuudad setgel zuich emch nar mash chuhal uuregtei niigemd. Nertei jujigchin , engiin irged ali ni setgel zuich emcheer ehleed zasaj emchileh uil ajilgaa yavuuldag. Heseg higtsaand oir ourhon shinjilgeend oruulj hyanadag. Tegj baij hunee zasaj avdag baihad . Manai ulsad bol shuud shorond horichidog ni muu ur dagavartai! Amarkhuugiin huvid haramsaltai baina! Sullaj gargaad setgel zuich emcheer zasaj uzeh l heregtei! Hairan zaluu

2  |  0
Zochin(133.82.250.242) 2023 оны 11 сарын 21

Hiij buteeh nasan deeree yawaa zaluuchuudaa. Ingeed tornii tsaana suulgaad baih uneheer hairan baina. Tedniig horij tsagdlaa geed har tamhinii hereglee bagasahgui , yagaad tuuniig hergelej bolohgui talaar niigemd hangalttai medeelel ogt baidgui , tuunii hor hunuuliin talaar sain surtchilah heregtei, hen negend uruu tatagdaj bolohgui , ene ni tanii ami nas bolon mongol ornii huid yamr ayultai zuil boloh talaar uls ooron dayaar mash sain hej yarih heregtei. Tegehgui bol suuliin ued niigemd chi mungtei l bol har tamhi heregleh estoi yumshig oilgoltuud bii bolod baina.

2  |  0
Zochin(133.82.250.242) 2019 оны 11 сарын 20

Ene saihan zaluuchuudaa har tamhi hergelsniih ni daraa gem heregten bolgood l baih yum uu?. Huuli ni medeej changa baih heregtei. Gehdee hamgiin hatuu changa baih zuil ni urdichilan sergiileh arga hemjee. Haanaas hen oruulj ireed baina. Tuuniig zarj borluulj baigaa bolon busdiig uruu tataj baigaa nuhdiig oloh ni hamgiin chuhal, tegehgui heden saihan zaluuchuudaa ehleed har tamhichin daraa ni gemt heregten bolgood duuslaa.3han say hun amtai gazar har tamhi zarj borluulj baigaa huniig bol mongol ulsiin hun amiin ayulgui baidald zanal hiilsen gej uzej mash hatuu handah heregtei.

2  |  0
Зул(192.82.68.1) 2024 оны 10 сарын 21

Хажууханд байгаа жишээ бол ОХУ. Хар тамхины тусдаа хуультай. Уг хуулинд хар тамхи хэрэглэгч донтогч гэж хэн бэ гэж заажээ. Үнэхээр донтогч болсон бол албадан эмчилгээнд төр хариуцан эмчилж байна. Хувийн маш олон эмнэлгүүд байна. Манайд байгаа энэ олон донтогч нараа яах вэ. Чи нэгэнт буруу зүйл хийсэн учраас өөрөө учраа ол гээд хаях уу? Мөс гэх харшилтай энэ хар тамхи зохицуулах үйлчлэл нь өндөр. Өөрийн болон бусдын буруугаас болж хар тамхинд орсон хүмүүсийгээ эмчилж засаж нийгэмшүүлж авмаар байна. Нэг талдаа сэтгэцийн өвчтөн шүү дээ

8  |  0
Top