Б.Амархүүгийн ДАВЖ ЗААЛДАХ хурал өнөөдөр болно

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 12 сарын 17

ОХУ-ын Буриад улсын Гавьяат жүжигчин, дуучин Б.Амархүүд холбогдох хэргийн шүүх хурал өнгөрөгч аравдугаар сарын 9-ний өдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, шийдвэрээ танилцуулсан билээ.

Нийслэлийн прокурорын газраас дуучин Б.Амархүүд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхээр хэлэлцэж, түүнд хоёр жилийн хорих ял оноон, ШШГЕГ-ын харьяа Урьдчилан хорих 461-р ангид цагдан хориод байгаа юм.

Дуучин Б.Амархүү анхан шатны шүүхийн уг шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн өнгөрөгч долоо хоногт өмгөөлөгчөөрөө дамжуулан давж заалдах шатны шүүхэд хандсан бөгөөд хурал өнөөдөр /2019.12.17/  нийслэлийн Давж заалдах шатны шүүхэд болно. Хуралд шүүгдэгч Б.Амархүү цахимаар оролцох ажээ.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(124.158.76.29) 2020 оны 04 сарын 13

har tamhi tatahad shalygaan heregtei yuy\n

0  |  0
Муулахаас ѳмнѳ бод(64.119.16.217) 2020 оны 04 сарын 13

Та нар Амархүү ямар учраас хар тамхи татсан шалтгааныг нь мэдэхгүй шдэ. Татдаг, зардаг хүн биш. Буруу зүйл хайртай хүндээ хийсэндээ гэмшиж ѳѳрийгѳѳ барьж ѳгсѳн.

0  |  1
баагий (103.10.21.38) 2020 оны 04 сарын 13

бүх насаар хорих хэрэгтэй шүү

1  |  2
баагий (103.10.21.38) 2020 оны 04 сарын 13

бүх насаар хорих хэрэгтэй шүү

1  |  0
Top