ОХУ-ын Буриад улсын Ардын жүжигчин, дуучин Б.Амархүүд холбогдох хэргийн шүүх хурал өнгөрсөн аравдугаар сарын 29-нд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон. Шүүхээс Б.Амархүүг мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэлийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан хэрэгт буруутгаж хоёр жилийн хорих ял оноосон юм.
Дуучин Б.Амархүү анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдахаа Шүүх хурлын дараа мэдэгдсэн байдаг.
Тэгвэл ялтан Б.Амархүүд холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр /2019.12.17/ боллоо. Шүүх бүрэлдэхүүн Б.Амархүүд холбогдох хэргийг прокурорт буцааж, батлан даалтад гаргах шийдвэрийг гаргасан юм.
Учир нь, давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн Б.Амархүүд холбогдох эрүүгийн хэргийг хуульд заасан хугацаанд хянаж үзэхэд:
-Тухайн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа нь дутуу хийгдсэн
-Хэргийн бодит байдлыг бүрэн нотолж тогтоогоогүй
-Нотлох баримтуудыг бүрэн цуглуулаагүй, шалгаагүй
-Хэрэгт авагдсан зарим нэг баримтуудад гарын үсэг зурагдаагүй, бичилт дутуу зэрэг үндэслэлүүд тогтоогдсон байна.
Эдгээр үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу Б.Амархүүд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчлөн хэргийг Нийслэлийн Прокурорын газарт буцааж нэмэлт ажиллагаа хийлгүүлэх хугацаанд түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авахаар шийдвэрлэжээ.
Сэтгэгдэл ( 15 )
Та нар Амархүү ямар учраас хар тамхи татсан шалтгааныг нь мэдэхгүй шдэ. Татдаг, зардаг хүн биш. Буруу зүйл хайртай хүндээ хийсэндээ гэмшиж ѳѳрийгѳѳ барьж ѳгсѳн.
МАН нэртэй мафи бга цагт энэ байтугай юмыг цайруулана.
МАН нь төрийн эрхэнд байгаа ,энэ дуучин сагсуу битгтй хэл Махбалыг ч суллана
za Amarhuu mini ner hund chini hogiin tantan bolson shuu hicheegeerei de
Хэргийг бүрэн нотолж тогтоогоогүй гэсэн байхыг бодоход хэн нэгэн хорчин ,матаачин Балган байсан нь ойлгомжтой байна л даа. Одоо Амархүү гадуур ,дотуур явахдаа гэр бүл, ах дүүс тэйгээ цуг явж болгоомжтой байхгүй бол хорчингууд яаж ч мэднэ.
маш их баяртай байнаа.Монголын минь нэг сайхан залуу хориход биш, аав ээж, ахан дуус. эхнэр хуухдийнхээ дэргэд\nхам байх хичнээн сайхан бэ,тэгээд ч шинжилгээгээр хар тамхины хаааралгуй гарсан гэсэн ш дээ.татсан нь ч марихуан нь ч биш, монголд хаа сайгуй ургадаг евс л гэсэн.алдаж. эндээ л биз. засраад эмчлэгдээд зев замаа хурдан олоорой.Аялгуу сайхан дуугаараа Ард тумнээ баярлуулж яваарай.итгэж байнаа.
bolj de goy duuchin mundag zaluu ehner n j sxan busgui hun alddin aldaa l biz surteiyin harin aldaga ahin davtahgui l bh l heregtei alda dutagdalgui arvan huruu tegsh hun j bhgui shde
Залуу хунийг суллаад цаашид явахыг нь харах нь зев
Олонд танигдсан нэртэй хүн гээд суллаад байвал цаана байгаа олон хар тамхичинд муу нөлөөтэй
Дээгүүр доогуур нилээн гүйждээ.
Монголын хууль 3 хоног оо гэж
ene muu har taxichin Mgl huuliar togloh yum a zugeer l buudaach ennii hoin.s hench harmashgui buud buud
mONGOLIIN HUULI GUULI BOLSNII JISHEE
Hahuuli l ugsun bhdaa.Hereglej bhad n barchihlaa Geed bsan.Amarhuugiin duug sonsoh hun oldohgui boloh bh daa.Oi gutaj bna.
Увс аймгийн ИТХ-ын 3 төлөөлөгч өнгөрсөн Бямба гарагт зуурдаар өнгөрчээ. Тодруулбал, аймгийн ИТХ-ын төлөөлөгч бөгөөд Засаг даргын зөвлөх Д.Мягмарсүрэн, авьяаслаг морин хуурч Э.Идэрцогт нар Увс аймгаас Улаанбаатар хот руу Nissan Juke-тэй явах замдаа Солонготын даваанаас Архангай тал руугаа даваад буудаг хэсгийн эргэлт дээросолдсон байна. Харин аймгийн ИТХ-ын тэргүүлэгч, цагдаагийн дэд хурандаа Б.Сүх-Очир нь мөн тухайн өдөр Өндөрхангай суманд явж байгаад зуурдаар таалал төгсжээ. Энэхүү хэргийг аймгийн Цагдаагийн газар шалгаж байна.