ШУУРХАЙ: Б.Амархүүд холбогдох хэргийн шүүх хурлыг товлолоо

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 10 сарын 18

ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид өнгөрсөн есдүгээр сарын 20-нд шилжих шөнө ОХУ-ын Буриад улсын гавьяат жүжигчин, дуучин Б.Амархүүг хар тамхи хэрэглэж байхад нь саатуулсан билээ.

Түүнийг өөрийн эзэмшлийн авто машиндаа хар тамхи хэрэглэж байхад нь үйлдэл дээрээ барьж, ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан, мөрдөн шалгах ажиллагааг явуулсан байдаг.

Улмаар Нийслэлийн прокурорын газраас дуучин Б.Амархүүд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн юм.

Тэгвэл Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр /2019.10.18/ дуучин Б.Амархүүд холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг боллоо. Шүүх хуралдаанаар яллагдагч Б.Амархүүгийн гэм буруутайг шүүх хурлыг энэ сарын 29-ний өдрийн 14.00 цагт хийхээр товлов. 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЗОЧИН(202.179.27.241) 2019 оны 10 сарын 31

Монголын минь нэгэн сайхан авьяастай залуу амьдралдаа алдсан, ГЭВЧ АМАРХҮҮ ДҮҮ МИНЬ ХҮЧТЭЙ БАЙГААРАЙ. ХАМАГ БҮГД ЧАМАЙГ БУРУУТГАВЧ , ЭР ХҮНИЙ ЗОРИГ ТЭВЧЭЭР ГАРГАЖ, ТЭНГЭР ШИГ БАЙ. ОДОД ГЯЛАЛЗАЖ,НАРАН САРАН ЭЭЛЖЛЭХ ЦАГТ ОРЧЛОН ДЭЭР ААВЫН ХҮҮ ШАНТРАХ ЕСГҮЙ. МӨНХ ТЭНГЭР ШИГ БАЙГААРАЙ.

0  |  0
зочин(202.126.89.122) 2019 оны 10 сарын 30

Шоронд аятайхан шуумар орж очих нь дээ хулгаруудаа алалцаад бай даа хэ хэ

0  |  1
Зочин(202.126.88.189) 2019 оны 10 сарын 18

Тэр жирийн иргэн учир хууль үйлчилдэгээрээ үйлчилнэ,тэр том улс төрчийн хүүхэд биш

0  |  0
Zochin(202.126.89.139) 2019 оны 10 сарын 19

zaluuct cyrgamj bolog ylig n tyltal n ug ter buraidruu n huuj ybuul muu niigmiin hog shaarnyyd

0  |  2
Иргэн(66.181.186.160) 2019 оны 10 сарын 18

Амархүүг ялладаг шигээ хэргийг ингэж шийддэг байгаасай., Уг нь нэг сар саатуулаад л гэрт нь хариулдаг ш дээ. Нөгөө хар тамхичин дидломатууд нь яасан бэ?

5  |  0
Top