ӨМӨЗО-ы Тунляо хотын Найман хошуунд Монголын түүхэнд үлдсэн бичгийн их хүн Тата Тунгагийн нэрэмжит бичиг соёлын музей нээгдлээ.
1148 метр/квадрат талбай бүхий тус барилгад музей, архив, судалгааны төв байрлах бөгөөд музей нь бичиг соёлын үнэт ховор 500 орчим дурсгал, үзмэртэй юм байна. Үүнд Баруун Ся улсын тамга, сийлмэлүүд, монгол нүүдэлчдийн эд өлгийн зүйлс, бэх зуурмаг, бийр янтай сэлтээс гадна хүннү түрэг, санскрит, түвд, араб перс, согд уйгур бичгийн эртний дурсгалууд байна. Музей нь “Мянган оны орчил” нэрт баруун жигүүрийн танхим, “Мөнх тэнгэрийн эхэн” нэрт төв танхим, “Хуучирын аяз” нэрт зүүн жигүүрийн танхим, “Хорин сэцэн” сийлбэр, “Мөнхийн хөшөө” баримлаас бүтсэн танхим гэхчлэн танхим бүр нэртэй. Тата Тунгагийн музейн гол үзмэр нь “Мөнх тэнгэрийн эхэн” нэрт төв танхим дахь “Ловон Бадмажунайн цадиг” юм.
Их Чингис хаан 1204 онд Найман аймгийг эзлэх үедээ төрийн тамга авч зугтсан уйгур хүнийг баривчилсан нь хожмоо түүний төрт улсад зүтгэж бичиг эрдмийг дэлгэрүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан эрдэмт түшмэл Тата Тунга байсан юм.
Сэтгэгдэл ( 2 )
Тататунга
Татар биш билүү\n