ОХУ-ын “Газпром-медиа”, “Развлекательное ТВ” холдингийн зохиогчийн эрхийн асуудал хариуцсан захирал Наталья Лоскунина “Comedy Club” шоуны эрхийг Монголын NTV телевизэд худалдсан гэж мэдэгдлээ.
Наталья Лоскунина “Монголын NTV телевизэд бид шоуныхаа форматыг худалдсан. Тэд яг манай хэлбэрээр “Comedy Club UB Style” гэсэн шоу хийх юм. Монголын NTV телевиз манай НТВ телевизтэй огт хамаагүй компани, нэр нь л ижилхэн. Бид өмнө нь тэдэнд “Нэг удаа Орост” шоуны форматаа бас зарсан. Тэд “Нэг удаа Монголд” гэсэн нэвтрүүлэг хийж байгаа” гэж сэтгүүлчдэд мэдээлсэн байна.
Comedy Club нь Оросын ТНТ телевизээр 2005 оноос хойш гарч байгаа хошин шог нэвтрүүлэг. Тус шоуг “Comedy Club Production” компани хийж байгаад 2011 онд “Газпром-медиа”-гийн бүрэлдэхүүнд орсон юм.
Сэтгэгдэл ( 1 )
Хошин шогоор улсаа хөгжүүлэх үү тэрнийхээ оронд бүтээж байгаа хүмүүсээ сурталчил ЭРГҮҮТЭХЭЭ БОЛЬ