Монгол анчид зэвсэгтэй хил зөрчөөд баригджээ

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 21

“ОХУ-ын Өвөр Байгалийн хязгаарын хилчид морьтой зэвсэглэсэн этгээдүүдийг баривчиллаа” гэж тус хязгаарын Хил хамгаалах албанаас мэдээллээ.
 


Зэвсэглэсэн этгээдүүд Монголын иргэд байжээ. Тэд гурвуулаа явсан ба орчуулагчаар дамжуулан байцаалт авахад санаатайгаар хил зөрчсөнөө хүлээснээс гадна ОХУ-ын ойд ан хийх зорилготой байсан гэж мэдүүлжээ.
 


Анчдыг Өвөр Байгалийн хязгаарын Кырынск дүүргийн саатуулах байранд хорьжээ. Тэднийг буу зэвсэг ашиглан, санаатайгаар хил зөрчсөн гэж үзвэл зургаан жилийн хорих ял оногдуулж магадгүй аж.
 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
.(92.45.251.66) 2019 оны 10 сарын 31

хохь нь.үхсэнээ хийж хүний нутаг руу өлөлзсий

0  |  0
Зоч(103.229.122.19) 2019 оны 10 сарын 23

Анчид всде одникноквый

0  |  0
Baagii(202.126.89.115) 2019 оны 10 сарын 27

Yadag zolignuud ve

1  |  0
Top