Өвөр Монголын залуу дуучин Аянга сүүлийн үед Хятадын шоу ертөнцөд цахиур хагалж байгаа уран бүтээлч. Саяхан Аянга Хятадын нэгэн шоунд буриад дуу дуулж, өндөр үнэлгээ авсан байна.
Хүлэг морины тухай энэ дуунд ардын бүжигчид, морин хуурчдын том хамтлаг оролцжээ.
Аянга 2013 онд Хятадын Төв телевизийн "Дундад улс сонирхон үзэж байгаа" дууны уралдаанд гуравдугаар байрт шалгаран, олны анхаарлыг татаж эхэлсэн. Дараа нь Өвөр Монголын залуу дуучдын телевизийн уралдаанд тэргүүн байранд шалгарч, 2014 онд “Анхүй” телевизийн зохион байгуулсан "Suреr Мr." тэмцээнд түрүүлсэн юм.
Тэрбээр Ордос хотын Отог хошууны уугуул. Алдартай ардын уран бүтээлч аав нь гурван настайд нь тэнгэрийн оронд одсон ч хүүдээ авьяас чадвараа өвлүүлэн үлдээсэн байлаа.
Радио сонсож, алдарт дуучин Тэнгэрийн дуунуудыг даган дуулсаар уран бүтээлийн зам нь эхэлжээ. Долоон настайд нь ээж нь энэ удаад тэнгэрт халилаа. Дуу хөгжмөө орхиж, сэтгэл гонсгор болсон хүүг хамаатан саднууд нь Урлагийн сургуульд оруулжээ.
Өвөр Монголд хэдэн жил бүжгийн мэргэжлээр сурсан Аянга 2009 онд Бээжингийн бүжгийн сургуульд элсэн орж оюутан боллоо. Бүтэн дөрвөн жил Бээжинд ажил хийж байж, энэ сургуулийн шалгалтад тэнцсэн гэдэг. Сургуулийн төлбөрөө цуглуулах гэж цэнгээний газар бүжиглэж, зочид буудалд дуу дуулах зэрэг ажил хийдэг байв. Аянга энэ сургуульдаа бүжгээс гадна дуулаачийн урлагт суралцав. Сургуулиа төгсөөд Бээжингийн үндэсний дуу бүжгийн чуулгад орж ажилласан юм.
Сэтгэгдэл ( 9 )
Димаштай төстэй харагдаж байна.
Ийм юм үздэг хүнүүс, юу ч гэхэв.
Удахгүй монгол дуу хятад дуу 2 ялгагдахгүй болохнээ.нэг үе өнгөрхөд манай юмыг танайх дуурайсан гэх биз ээ.
Kkkk
Мундаг хүү байнаа
Казакстаны Димаштай ямар адилхан юм бэ
HAPPY TO U
ГАЙХАЛТАЙ...
Авьяастай хөөрхөн хүү байна.