Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаабаатар хотын Захирагчийн 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт олон улсын жишигт нийцсэн боловсролын стандартад тулгуурлан сургууль, цэцэрлэгийн сургалтын чанар үр дүнг үнэлж дүгнэх, тогтолцоог боловсронгуй болгоно гэж заасан байдаг. Уг заалтыг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд Нийслэлийн тэргүүний сургууль, цэцэрлэгт индексийн урамшуулал олгох журмыг батлуулан, сургууль цэцэрлэгүүдийг байгууллагын менежмент, сурлагын чанар, хүмүүжил төлөвшил, сургалтын орчин гэсэн үндсэн үзүүлэлтээр шалгаруулдаг юм.
Нийслэлийн хэмжээнд төрийн болон төрийн бус өмчийн 675 цэцэрлэгт 120 мянга гаруй хүүхэд, Ерөнхий боловсролын 255 сургуульд 290 гаруй мянган сурагч, нийт 800 орчим боловсролын байгууллагад 420 мянган хүүхэд сурч хүмүүжин, 30 мянга гаруй багш, ажилтан алба хаагчид ажиллаж хөдөлмөрлөж байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан “Энэ жил бид улсын нийслэл Улаанбаатар хотынхоо тэгш ойг олон сайхан бүтээлч ажлаар угтаж байна. Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт хэд хэдэн дэд хөтөлбөр тусгагдан боловсруулагдаж ажил хэрэг болж яваа. 2017 оноос хойш нийтдээ 30 гаруй дэд хөтөлбөр хэрэгжиж байгаагийн хамгийн их ахицтай, үр дүнтэй хэрэгжиж байгаа нь “Боловсрол дэд хөтөлбөр-2020” юм. Энэ нь та бүхний хичээл, зүтгэл, ур чадварын үр дүн гэдгийг онцлон хэлмээр байна. Монгол улсын тусгаар тогтнол, хөгжил дэвшил та бүхний өдөр тутам харьцаж буй хүүхэд багачуудын хувь заяанаас шалтгаалах учиртай. Нийслэлийн хэмжээнд бусдыгаа манлайлан ажил үйлсээрээ тэргүүлсэн та бүхэндээ баяр хүргэж, амжилт хүсье” гэсэн юм.
Ийнхүү түмний үр хүүхдийн төлөө нэгэн сэтгэлээр ажиллаж хөдөлмөрлөж яваа сургууль, цэцэрлэгийн шилдэг багш, сурган хүмүүжүүлэгч, ажилтан алба хаагчид индексийн урамшууллын батламжаа гардан авлаа.
НИЙСЛЭЛИЙН ШИЛДЭГ ЦЭЦЭРЛЭГ
НИЙСЛЭЛИЙН ШИЛДЭГ СУРГУУЛЬ
Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Сэтгэгдэл ( 1 )
Сайн байна уу хатагтай, эрхэм ээ\nБид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм.\nХэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй.\nХэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү.\nБидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com\nwhatsapp:0022 995 41 4913