Нийслэлийн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс бусдыг хүчирхийлсэн гэмт хэргээ нуун далдлах зорилгоор амь насыг нь хөнөөсөн гэх хэргийг хэлэлцэж шийдвэрлэлээ.
Тодруулбал, шүүгдэгч Э.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу 2.1, 2.4 дэх хэсэгт заасан “Онц хэрцгийгээр, өөр гэмт хэргийг нуун далдлах зорилгоор үйлдсэн” гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж бэлгийн харьцаанд орсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, 20 жилийн хорих ял оноожээ.
Дээрх ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд хэрэг үйлдсэн эвхэгддэг хутга эд зүйлсийг устгалд оруулсан байна.
Сэтгэгдэл ( 0 )