Оскарын шагналт нэрт найруулагч Мартин Скорсезе Марвел зурагт номоос сэдэвлэсэн кинонуудыг “кино биш” гэж шүүмжилжээ. Түүний үзэж байгаагаар ердөө л ашиг олох гэсэн арга ядсан дүрсний эвлүүлэг аж.
“Би Марвелын нэг ч кино үзэж байгаагүй. Үзэх гэж хичээсэн. Гэхдээ ердөө болж өгөөгүй. Юу гээч, энэ бол кино биш. Хүнсний бүтээгдэхүүнтэй зүйрлэвэл хөлдөөсөн мах ч юм уу, бэлэн хоол юм уу даа. Кино гэдэг бол хүн хоорондын харилцаа, сэтгэл хөдлөл илэрхийлсэн биеийн хэлэмжүүд, үгээр хэлж болохгүй сэтгэлийн хөдлөлүүд, жүжигчний нарийн мэдэрсэн тоглолт байдаг юм. Ний нуугүй хэлэхэд орчин үеийн кино урлагийг Марвелын кинонууд сүйдэлж байна” гэж найруулагч Мартин Скорсезе ярьжээ.
Марвелын комикоос сэдэвлэсэн дараагийн кино “Блек Видоу” 2020 оны тавдугаар сарын 01-нд, “Тас: Өвлийн цэрэг” 2020 оны намар, “Этерналс”-ын цуврал 2020 оны арваннэгдүгээр сарын 06-нд нээлтээ хийх юм. Марвел студийн бүтээл, Уолт Дисней компанийн эзэмшдэг Марвелын цуврал кинонууд одоогийн байдлаар 4.4-4.5 тэрбум ам.долларын ашиг олоод байна.
Сэтгэгдэл ( 0 )