Худалдаа хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/-ийн дарга Д.Эрдэнэбилэг болон тус банкны гүйцэтгэх захирал О.Орхон, “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин нарыг Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид 2019 оны гуравдугаар сарын 5-ны өдөр прокурорын зөвшөөрөлтэйгөөр баривчилсан байдаг.
Тэднийг “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн асуудлаар Цагдаагийн ерөнхий газар болон Авлигатай тэмцэх газар /АТГ/-ын хамтарсан ажлын хэсэг шалгаж, өнгөрсөн зургаадугаар сарын эхээр мөрдөн байцаалтын ажиллагаа дуусаж, прокуророос Д.Эрдэнэбилэг нарт яллах дүгнэлт үйлдээд байгаа юм. Мөрдөн байцаалтын явцад тэднийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Урьдчилан хорих 461-р ангид саатуулж байгаад өнгөрөгч тавдугаар сард Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ын дарга Д.Эрдэнэбилэг, тус банкны гүйцэтгэх захирал О.Орхон нарыг Эрүүгийн хэрэг хянах шийдвэрлэх тухай хуулийн 14.5-д заасны дагуу Монгол Улсын хилээр гарах эрхийг нь хязгаарлаж, тодорхой хүмүүстэй уулзахыг хориглох шийдвэрийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргасан.
Энэ хугацаанд Д.Эрдэнэбилэгийн хууч өвчин сэдэрсэн тул эрүүл мэндийн үйлчилгээ авахаар гадаад улсад зорчих шаардлагатай болсон хэмээн түүний өмгөөлөгч шүүхэд хүсэлт хүргүүлж, улмаар хилийн хоригийг цуцалсан юм. Харин түүнд холбогдох хавтаст хэргийг прокуророос албан ёсоор Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн гэх мэдээлэл бий.
Дээрх хэргийн шалгалтын явцын талаар эх сурвалжаас тодруулахад “Хэргийг нэмэлт мөрдөн байцаалт явагдаж байгаа. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байна” гэх мэдээллийг өглөө.
Яллагдагч Д.Эрдэнэбилэгийн тухайд тэрбээр эрүүл мэндийн шалтгаанаар өнгөрөгч наймдугаар сард гаднын улсад очиж, эрүүл мэндийн үйлчилгээ аваад Монгол Улсад эргэн ирсэн ба энэ хугацаанд түүнийг "Хаан" банкны хувьцааны дийлэнхийг авахаар сүүлийн хоёр сар орчмын хугацаанд хэлцэл хийж буй талаар зарим хэвлэлүүд бичиж эхлээд байна.
Энэ тухай тодруулбал, Д.Эрдэнэбилэг "Хаан" банкны 54.4 хувийг эзэмшигч Хидео Савадатай уулзаж хэлцэл хийхээр болсон ч татгалзсан хариу авсан гэх мэдээлэл байна. "Хаан" банкны нийт хувьцааны 41.30 хувийг Японы “Савада Холдингс” компани, 13.10 хувийг нь “Эйч Эс Интернэйшнл” компани буюу нийт 54.4 хувийг нь Хидео Савада эзэмшдэг. Мөн олон улсын санхүүгийн корпораци 9.32 хувийг нь, 36.28 хувийг "Таван Богд" группийн ерөнхийлөгч Ц.Баатарсайхан, түүний гэргий Д.Хулан нар эзэмшдэг ажээ. Дээрх хэлцлийн тухай Д.Эрдэнэбилэгийн өмгөөлөгчөөс тодруулахад "Энэ тухай мэдээлэл өгөх боломжгүй" гэсэн хариу өглөө.
Сэтгэгдэл ( 17 )
Авах хэрэгтэй. Монгол хүн л эзэн болж байвал хэн байх нь хамаагүй. Японы луйварчдад хамаг хөрөнгөө өгч байсанаас хамаагүй дээр шүү. Монголчууд гадныхны идэш болж Монгол Монголоо боорлодогоо болих хэрэгтэй.
Хэрэв энэ хүн дийлэнх хувьцааг авбал хадгаламж эзэмшигч нар мөнгөө эргүүлэн татаж Хаан банканд том савалгаа үүсэн дампуурна шүү
Авчил байг л дээ. Бизнесийн хүн бизнесээ л хийж бгаа биздээ. Хэрэггүй юманд хошуу дүрцгээх юмаа,
Ene chin saxal bilge ch biluu mun bzde. Mun bol jencogiin ganzga1 nuxur bga. Jenco BRITISH school g Petrovisiin Oyungerels avtsn gsn shuu. Erx mdliig yst 1ashiglj shunltai xun yum. Daxin sngj blxguie \n
Av av. Sawadagaas bol av. Ter yakuza garaltai, ayalal zugaa tsengeenii business hiideg l hun. Iostoi MGL hun avah iortoi bank daa.
Харин банкны хув цааг бол авах нь үөвшдээ?! Ерөөсөө л банк юм чинь?! Харин баялхгт шунанаг гэдэг бол ёстой иэс өөр асуудалшдээ?!
Бизнесмен хүн л биз. Заавал ард түмний олонхи шигээ хулгай худлаар амьдрах ёстой юу!
яасан ханаж цаддаггүй шаар вэ.
MONGOLIIN HAAN BOLLOO.
HUJAA
энэ балайг гадагш явуулаад байхдаа яахаьв дээ болиомоор юмаа ХХБанкны хувьчлал хуудуутай зарсан мөнгө нь улсад орооогүй гэдэг биз дээ хувьчлалыг хүчингүй болгочч хувь хүмүүс байсан хэзээний авчихсан байгаа даа ноёдын ажил болохоор өөр юмаа
hunii nud shoroogoor l duurdeg yum gesen.
ene nuhur khaan bankiig abbal dansaa haasan ni deer yum bndoo khaan bankin dahi
Энэ хулгайчыг амархан үхүүлэхгүй хийсэн үйлийн үрээ эдлэж нилээн зовоож байж явуулах байлгүй.Тэнгэр харж байна.
ямар шунал гэхээрээ ингэж ханаж цаддаггүй болчихдог байнаа
Женко ах оролцсон яриа гадуур тэнээд бнда. хувьцааг нь альхэдийн худалдаад авчихаад бнда. Худлаа танадсан Мэдээлэл бн
Энэ луйварчин бас өөр банк авч ХХБ-аараа дамжуулж хийсэн мөнгө угаалтаа Хаан банкаар дамжуулан хийх зорилготой байгаа биз, Хаан банкийг хамгийн найдвартай банк гэж сонссон , тэгвэл энэ хүний гарт орвол бас л ирээдүйд найдваргүй болох л юм байна