Эрүүгийн хэргээр шалгагдаж буй О.Орхон АН-аас нэр дэвшинэ гэв

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 04 сарын 07

“Hera Holding” компаниас өнөөдөр /2020.04.07/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр тус компанийн захирал Х.Ганхуяг “Энэ сарын 2-ны өдөр надад хаягласан баримт бичгүүд ирсэн. Эдгээр баримтууд дунд Ардчилсан намаас сонгуульд нэр дэвшихээр горилж байгаа 181 хүний нэрсийн жагсаалт байсан” хэмээгээд дараах нэрсийг олон нийтэд зарлалаа.

Эдгээр горилогсдын дунд УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэг, Д.Батбаяр, Б.Пүрэвдорж, Г.Баярсайхан, Х.Тэмүүжин, Л.Гантөмөр, З.Нарантуяа, Я.Санжмятав, О.Баасанхүү, А.Бакей нар багтсан гэв.

Түүнчлэн эдгээр нэрс дотор Эрүүгийн цагдаагийн газарт яллагдагчаар татагдан шалгагдаж буй Худалдаа хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал О.Орхоны нэр ч багтсан байсан гэх мэдээллийг тэрбээр хэвлэлийнхэнд өглөө.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(192.82.75.126) 2020 оны 04 сарын 08

Эрдэнэчимэг гэнэ үү ямар нүүрээрээ сонгуульдана гнж байгаа юм болоо Ичээсэй архи тамхи сексээ мартсан юм байхдаа. Элэг доог бодох байхдаа

0  |  1
(202.126.88.161) 2020 оны 04 сарын 08

Оркууд тэгээд сонгоно л доо

0  |  1
Su ah(202.179.26.102) 2020 оны 04 сарын 08

Одоогийн байгаа их хурлын гишүүдиын 90 гаруй хувь нь гэмт хэрэгтнүүд. Гэтэл шинэ паоламентад бас л гэмт хэрэгтэн нэр дэвших гэж байдаг. Монголчуудаа одоо доромжлуулж ханасан биз дээ?

0  |  1
irgen(31.165.215.200) 2020 оны 04 сарын 08

songuuliin huulind heregt mordogdoj shalgagdaj baigaa hyn ner devshij boldog umuu?

0  |  2
Zochin(110.19.212.99) 2020 оны 04 сарын 08

AN 60 terbumtai agaar neg bna tsaashaa avs ruugaa

0  |  1
дээрэм хийх гэж орол(202.126.89.218) 2020 оны 04 сарын 08

дээрэм хийх гэж оролдон хэд хэдэн хууль зөрчсөн орхон, дубайн гэрээг хийсэн бямбасайхан гэсэн бузар луйварчид АН аас нэр днвшинэ хэмээн эхлээд 100 сая, дараа нь 400 сая нийт 500 саяыг тушаажээ. Аьилга, луйварын замаар олж авсан мөнгө үү!!!

0  |  1
Top