Авлигатай тэмцэх газраас Зам, тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Дангаагийн Ганбат, Зам тээврийн хөгжлийн яамны газрын дарга Д.Доржханд нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлжээ.
Д.Доржхандыг есдүгээр сарын 9-10-нд шилжих шөнө, Д.Ганбатыг аравдугаарын 02-нд баривчилж ШШГЕГ-ын харьяа Урьдчилан хорих 461 дүгээр ангид хорьсон. Тэднийг авто замын компаниудын дунд тендер зарлахдаа бусдад давуу эрх олгож, хахууль авсан гэх үндэслэлээр шалгаж байсан билээ. Тэгвэл нэг сарын хугацаанд мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж Д.Ганбат, Д.Доржханд нарт холбогдох хэргийг АТГ-аас шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. АТГ-аас сүүлийн саруудад олны анхаарал татсан хэргүүдийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, прокурорт шилжүүлсээр байна. Тухайлбал, Оюутолгойн гэрээтэй холбоотой С.Баяр, Ч.Сайханбилэг, С.Баярцогт нарт холбогдох хэрэг, ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг болон ЖДҮХС-гийн эрх бүхий албан тушаалтнуудад холбогдох хэрэг, Салхитын мөнгөний ордтой холбоотой шүүгч нарт холбогдох хэрэг, "ДЦС-2" ТӨХК-ийн гүйцэтгэх захирал С.Бямбаахүү, Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дарга Л.Пүрэвбаатар, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Ч.Алтанхуяг, Жастын Батхүү нарт холбогдох хэрэг, Эрдэнэт үйлдвэрийн 49 хувьтай холбоотой хэрэг гэх мэт олны анхаарал татсан авлигын хэргүүдийг прокурор, шүүх рүү шилжүүлээд байна.
Авлигын хэрэгт холбогдсон этгээдүүд шүүхийн шатанд үндэслэлгүй гомдол удаа дараа гаргах замаар хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусахыг хүлээдэг болсон бөгөөд зарим хэргүүдийг шүүхээс нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шийдвэр гарснаас хойш 8-9 сар өнгөрсөн ч тухайн хэргүүд АТГ-д ирэхгүй байгаа талаар тус байгууллагаас мэдээлж байсан билээ. Дээрх үндэслэлээр хаагдсан хэргүүдийн нэг жишээгээр Хөгжлийн банктай холбоотой хэрэгт шалгагдаж байсан сайд асан Н.Батбаяр, Б.Гарамгайбаатар нарын хэргийн нэрлэж болох бөгөөд хэрэг шүүхийн шатанд удаашралтай байгаагаас зарим хэргүүд хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хаагдаж болзошгүй нөхцөл үүсээд байна.
Сэтгэгдэл ( 3 )
ХАР МАЛ, БУУНЫ НОХОЙ
СЭТГЭГДЛЭЭ БИЧЭЭД БАЙХАД ЮУ ГЭЖ УСТГААД БАЙГАА ЮМ БЭ? ЭНЭ БУЛАНГАА БАЙХГҮЙ БОЛГОЧИХ
ШИЙДВЭР ГАРАХЫГ ХҮЛЭЭВЭЛ ДАХИАД 40жил хҮЛЭЭХ БАЙХ