Нобелийн Утга Зохиолын шагналыг хүн төрөлхтний оюун санаанд утга зохиолоор дамжуулан хувьсал хийсэн хүндтэй зохиолч, уран бүтээлчдэд олгодог билээ. Гэхдээ хамгийн "суут" хэмээгдсээр ирсэн зохиолчдыг энэ шагнал тойрсоор ирсэн нь нууц биш. Ингээд утга зохиолын ертөнцөд арилшгүй ул мөрөө үлдээсэн ч Нобелийн шагнал хүртээгүй эрхмүүдийг танилцуулж байна.
1. Хорхе Луи́с Борхес
Латин Америкаас төрсөн орчин цагийн суут зохиолч хэзээ ч роман бичиж байгаагүй ч түүний өгүүллэгүүд утга зохиолын ертөнцөд цоо шинэд тооцогддог. Түүнийг орчин цагийн утга зохиолын эцэг гэж нэгэнтээ хүлээн зөвшөөрсөн ч Нобелийн шагнал хүртээгүй л байна.
2. Чинуа Ачебе
Нигерийн яруу найрагч, зохиолч Чинуа Ачебе “Бүх зүйл нуран унадаг” романаараа алдартай. Тус роман нь дэлхийн сонгодгуудын тоонд зүй ёсоор тооцогдож, 1958 онд хэвлэгдсэн үеэсээ хойш 50 хэл дээр хэвлэгдэж, 10 гаруй сая хувь борлогдсон. Гэхдээ мөн л Нобель хүртсэнгүй.
3. Роберто Боланьо
Латин Америкийн нэрт зохиолч Роберто Боланьо “2666” гэх цор ганц бүтээл хэвлүүлсэн ч энэхүү роман нь бүх цаг үеийн суут бүтээлийн нэгд тооцогдсоор байна.
4. Кобо Абэ
Японы нэр зохиолч Кобо Абэ “Кафка” маягийн уран бичлэгээрээ алдартай. Тэр 1993 онд Нобелийн шагналтнаар тодорсон ч тэр жилдээ шагналаа гардан авахаасаа өмнө өөд болсон тул шагналыг Тони Моррисонд олгожээ.
5. Эдит Уортон
Алдарт зохиолч эмэгтэй 1927,1940 онуудад Нобелийн шагналд дэвшиж байсан ч өөрийн хүслээр татгалзаж дотнын найз Хэнри Жамест олгохыг санал болгожээ.
6. Поль Валери
Францын яруу найрагч Поль Валери 1930-1944 оны турш нийт 12 удаа уг шагналд нэр дэвшсэн. Эцэст нь 1945 онд түүнд шагналыг олгохоор шийдвэрлэсний дараахан суут зохиолч зуурдаар амиа алджээ. Ингээд шагналыг Габриэль Мистральд олгожээ.
7. Лев Толстой
Түүнийг гурван удаа Нобелийн шагналд нэр дэвшүүлж байсан ч Оросын бүх цаг үеийн алдарт зохиолч “Мөнгө ад зэтгэрийг л дууддаг” гэж шагналыг үгүйсгэсэн тул Шведийн Академиас түүнд олгохоос түдгэлзжээ.
8. Карел Чапек
Чехийн зохиолч Карел Чапекийг Нобелийн шагналд тодорхойлоход тэрээр “Өө үгүй дээ. Хэрэггүй. Би хэдийн докторын ажлаа биччихсэн шүү дээ” гэж хошигносон удаатай.
9. Жон Апдайк
Америкийн түүхэнд Нобелийн шагнал хүртсэн хамгийн сүүлийн зохиолч Тони Моррисон болжээ. Жон Апдайк олон удаа нэр дэвшсэн ч шагналыг хүртэлгүй өөд болжээ.
10. Владимир Набоков
XX зууны өрнөдийн уран зохиолын томоохон төлөөлөгч орос гаралтай Америкийн зохиолч Владимир Набоков 1975 онд нэр дэвшсэн удаатай ч “хэзээ ч шагнагдаагүй суутан”-ы нэгд тооцогдсоор иржээ.
11. Жеймс Жойс
Түүнийг амьд ахуй байхад зохиол бүтээлийг нь төдийлөн үнэлсэнгүй. Суут зохиолчийн бүтээлүүд Нобелийн шагналаас ч илүү том ул мөрийг утга зохиолын ертөнцөд үлдээснийг уншигч олон хүлээн зөвшөөрөх буй заа.
12. Виржиния Вульф
Их Британийн модернист зохиолч Виржиния Вульфийн бүтээлүүд Нобелийн шагнал авахад зүй ёсны гэж тооцогдсоор ирсэн ч шагналын эзэн болж байсангүй.
13. Лу Шунь
1930 онд түүнийг Нобелийн Утга зохиолын шагналд нэр дэвшсэнийг дуулгахад тэрээр “Шведүүд яг үнэндээ хятадуудын жинхэнэ хөдөлмөрийг үнэлэн хэзээ ч энэ шагналыг өгч байсангүй” гэж хэлж байжээ. Түүний хүслийг харгалзан Америкийн зохиолч Синклер Льюист шагналыг олгосон.
14. Р.К.Нараяан
Энэтхэгийн зохиолч Р.К.Нараяаны уран бүтээл утга зохиолын салбарт нэгэнтээ үнэлэгдсэн ч түүнийг хэтэрхий хурц шүүмжлэлт өнгө аястай хэмээн тодруулж байсангүй.
15. Карлос Фуэнтес
Мексикийн романч Карлос Фуэнтесийн “The Death of Artemio Cruz”, “Aura”, “Terra Nostra” зэрэг бүтээлүүд гайхалтай үнэлэгддэг ч түүнд бус насан туршийн өрсөлдөгч гэгдсээр ирсэн зохиолч Пазд уг шагналыг олгожээ.
16. Вилла Катер
1930-аад онд түүний нэр Скот Фицжералд, Эрнест Хемингуэй нартай зэрэгцэн Нобелийн шагналд нэр дэвшдэг байв. Хемингуэй 1954 онд уг шагналыг хүртсэн ч Скот Фицжералд, Вилла Катер нар Нобель аваагүй суут зохиолч хэвээр үлджээ
Сэтгэгдэл ( 0 )