Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр болон түүнийг дагалдан явсан А нар аравдугаар сарын 31-ний өдөр онгоцны үйлчлэгчийн биед хүрсэн буюу бэлгийн халдлага үйлдсэн хэргээр Өмнөд Солонгосын цагдаад саатуулагдсан талаар өмнө нь бид мэдээлсэн.
Түүнийг Улаанбаатар-Сөүл чиглэлийн онгоцоор зорчиж явахдаа онгоцны үйлчлэгч болох 20 настай эмэгтэйн биед хүрсэн, мөн А гэгч монгол иргэн үйлчлэгчийг мөрөөр нь тэвэрсэн үйлдэл гаргасныг буруутгаж, тус улсын цагдаагийн алба хаагчид саатуулсан талаар Өмнөд Солонгосын хэвлэлүүд анх мэдээлсэн юм.
Өмнөд Солонгосын хэвлэлүүдийн мэдээлснээр тухайн өдөр Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяраас цаг гаруй хугацаанд байцаалт авчээ. Мөн тус агентлаг Б.Одбаяр нь "Би энэ явдалд хамаагүй. Миний ард сууж явсан хүнтэй холбоотой" гэж мэдүүлсэн талаар бичжээ. Мөн онгоцны хоёр үйлчлэгч мэдүүлэг өгсөн байна.
Өмнөд Солонгосын тал арваннэгдүгээр сарын 1-нд түүнийг Индонез руу нисэхийг нь зөвшөөрч, цааш явуулсан ба Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр Индонезод болох Үндсэн хуулийн шүүхийн хуралд оролцоод буцах замдаа БНСУ-аар дайрч дахин мэдүүлэг өгөхөөр болсон хэмээгдэж буй.
Yonhap агентлагийн мэдээлснээр хэрвээ Б.Одбаяр нь Монгол руу буцах замдаа БНСУ-аар дайрахгүй, өөр нислэгээр шууд явбал ямар ч мөрдөн байцаалт явуулалгүйгээр хэргийг Прокурорт шилжүүлэх аж. Тус улсын хуулиар бол энэ тохиолдолд 1 жилийн хорих ял оноох юм уу 3 сая воноор торгох заалттай аж.
Сэтгэгдэл ( 12 )
д.одбаяр бөгсний бузар тусчээ ном уншуул
Ter muuhai havtgai yumnd yund hursiin hudlaa dalimduulaad showdchihaa mediishdee.
Монгол улсын ҮХЦэцийн дээр хөх тэнгэр бус Солонгос хүүхний бөгс байдаг болж, духанд хар тамга дарж өгөөд явуул
СОЛОНГОСЧУУД МОНГОЛЫН БӨХЧҮҮДИЙН ХООЛОНД ЦУСТАЙ ДАМСКАА ХИЙСЭН ШҮҮ. МАРТАЖ БОЛОХГҮЙ!!!
Солонгосчууд манай монголын тамирчдын хоолонд цустай дамск хийсэн шүүдээ. Солонгосчууд ариухан байна уу. Муусайн юмнууд даварчихсан юм. Бөгсөнд хүрэх, цастай дамсктай хоол идэх өөр шүү. Солонгосын цустай дамскыг нь ярьвал яасан юм бэ. СЭТГҮҮЛЧИДЭЭ!!!!!!
1жил ч болтугай хорьж эх оронд минь тус бол
балайр юмаа хүний нэр төр гутаагаад тэр муу хошногонд хүрч яадгийн хавтгай юм байгаа биз дээ
Хэл амгүй огцроод тэнэгтсэнийхээ лайг эдэл.
За ингээд муулах ,шүүмжлэх,заах сургах ,шоронд хатаах дуртай тамын тогооны, халуун тогооны хүмүүсийг хэдэн өдөр кайфтай байлгаж буян болжээ.
3 say won tolood Mongoldoo hudlaa yariad suuj baih biz dee. shuuhees heden say dollar oldog humuus.
Ar tald suusan hun oroldson ch geh shig.Bi uheheer chi uh gedeg bolj baih shiv dee \nArdiin huuhdiig gutgej alah ni bna ,darga Odbayar!\nSolongosiin huuliig mongoliinh gej buu anduur.Ted ta nar shig hun gutgehgui ,\nIchij amidar
Хууль хэрэгждэг улс өөр байна шүү. Гэтэл манай хуулийн хэрэгжилтийг хянах том албан тушаал эрхлэдэг хүн нь дипломат энэ тэр гээд ичихгүй худал яриад л явж байдаг, дүүрчихсэн ёс суртхуунтай хүмүүс улсаар тоглож байна даа