СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ой долоон сартай хүүхэд цахилгаанд цохиулж, нас баржээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 11 сарын 05

Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт эцэг эх, асран хамгаалагчийн болгоомжгүйн улмаас цахилгаанд цохиулж, нас барсан харамсалтай хэрэг гарчээ.

Хэргийг тодруулбал, өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 4-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 26-р хороонд ой долоон сартай хүүхэд төмөр савх цахилгааны залгуурт шургуулж, цахилгаанд цохиулж, нас баржээ. Хэргийг харьяаллын дагуу Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.

Эцэг эх, асран хамгаалагч нар бага насны хүүхдэдээ тавих анхаарал халамжаа дээшлүүлж, болзошгүй эрсдэлээс хамгаалахыг  цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.43.180) 2019 оны 11 сарын 06

Эцэг эхчүүд минь дээ. Анхааралтай бгаач ээ. Хүүхэд өсгөнө гдг чинь амар биш шүү. Байнгын анхаарал болгоомжлол шаарддаг ажил ш дээ.

0  |  0
Zochin (37.188.139.255) 2019 оны 11 сарын 05

Huuhdee sain haraj hamgaalaachee, yamar bolgoomjgui, haihramjgui Aav, eej be. Hairan huuhed haramsaltai bna. Um maanii bud mi hum

0  |  0
irgenn(202.55.188.84) 2019 оны 11 сарын 05

hvvhdee sain harj baildaa durakuda. hairan hvvhed. um ma ni bad me hum

0  |  0
Top