Согтуу залуу машин хулгайлж, дөрвөн машин мөргөжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 06

Таван шарын автобусны буудлын зогсоол дээр асаалттай орхисон приүс маркийн автомашиныг энэ сарын 4-ний шөнө хулгайлсан хэрэг гарчээ. Энэ хэргийг 26 настай Б гэгч үйлдсэн ба хулгайлсан автомашинаа унаж, замын хөдөлгөөнд оролцож явахдаа дөрвөн автомашиныг мөргөсөн байна. Б нь хэрэг үйлдэх үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байжээ.

Цагдаагийн байгууллага энэ хэргийг илрүүлэн, Б-г согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, автомашин хулгайлсан, бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан хэргээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхлээд байгаа юм. Автомашин хулгайлсан Б-г өмнө нь ч хулгайн хэрэг үйлдсэн хэмээн цагдаагийн байгууллага сэжиглэн шалгаж эхэлжээ.

Цагдаагийн байгууллагаас автомашинаа түгжихгүй үлдээх, асаалттай орхихгүй байхыг иргэдэд анхааруулж байна.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Цагдаа бас хулгайч н(185.94.190.21) 2020 оны 03 сарын 04

Хулгайч нарын царай зүсийг цагдаагийн байгууллага харуулахгүй нуудаг явдал хулгай гарах нөхцлийг бүрдүүлж өгч байна.Хулгайн хэрэг гарах нь цагдаагийн дарга нарт ашигтай байдаг бололтой.

0  |  0
Top