Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр онгоцны үйлчлэгчийн биед хүрсэн гэх асуудлаар мэдүүлэг өгөхөөр өчигдөр БНСУ-д очсон талаар өмнө нь бид мэдээлсэн.
Д.Одбаярыг газардмагц тус улсын хуулийн байгууллагаас мэдүүлэг авч эхэлсэн бөгөөд БНСУ-ын шүүхээс Д.Одбаярыг оргон зайлах магадлалтай гэж үзэн баривчлан байцаалт авах шийдвэр гаргасан тухай Yonhapnews агентлаг мэдээлсэн. Түүнчлэн байцаалтын үеэр Д.Одбаяр өөрийн зарим үйлдлээ хүлээн зөвшөөрсөн тул цагдаагийн газраас хэргийг үргэлжлүүлэн шалгах шаардлагатай гэж үзэн түүнд хилийн хориг тавих саналыг прокурорт гаргасан байна. Улмаар БНСУ-ын прокуророос Д.Одбаярт арваннэгдүгээр сарын 6-15-ны өдрийг хүртэл 10 хоногийн хилийн хориг тавьж, БНСУ-аас гарахыг хориглосон байна.
Харин түүнтэй хамт явсан Монгол Улсын иргэн 42 настай А-г БНСУ-д суугаа Монгол Улсын Элчин сайдын яамаар дамжуулан Солонгос Улсад албадан ирүүлэх арга хэмжээ авахаа албан ёсоор мэдэгджээ.
Сэтгэгдэл ( 6 )
бушуухан огцруулаачээ, Монгол улсын нэр хүнд унаж гүйцлээ
Hamgaalaad bsan ulsuud ni hariutslaga tootsoh heregtei
яана даа МАНгарууд мангартаж дуусахгүй нь ээ
Nudnii bulai shudnii chigchluur. Shar semjilsen ovoo,muruuruu amidrah gej tsever hodolmorooroo mungu olj ar geree teheej yavaa humuusiin ner hundiih ingej unagaah gej .
энэ чинь харин сайхан гаруу үгүй юу өрөөндөө порно кино мино үзээд л онгоцонд бэлгийн ажил хийнэ гэж дайраад л
ӨГЗӨГ ОДБАЯРЫГ ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД , ХЭҮК - ИЙН ДАРГА ХАМУУДТАЙ НЬ ОГЦРУУЛАХ ЁСТОЙ !!!