Баян-Өлгий аймгийн Алтай сумын “Улаанхад” багт шинээр баригдсан 100 хүүхдийн багтаамжтай бага сургуулийн барилга ашиглалтад орж нээлтээ хийлээ. Өнгөрсөн онд аймгийн Засаг дарга А.Гылымхан Швейцарын холбооны улсын “Ла Мэнса Э Ил Грэжжэ” төрийн бус байгууллагын төлөөллүүдтэй уулзаж, боловсролын чанарыг сайжруулах, эрүүл, аюулгүй таатай орчин нөхцөлд сурч хүмүүжих боломжийг бүрдүүлэх зорилгоор “Улаан хад” багийн бага сургуулийг шинээр барихад дэмжлэг үзүүлж хамтран ажиллахыг уламжилсан юм. Энэхүү аймгийн Засаг даргын уламжилсан санал бодит биеллээ олж, Швейцарын холбооны улсын дээрх ТББ-ын санхүүжилтээр аймгийн төвөөс 170, Алтай сумын төвөөс 60 км алслагдсан, 120 өрх 480 орчим хүн амтай “Улаан хад” багт шинээр бага сургуулийн барилга сүндэрлэж хүүхэд багачуудад ая тухтай суралцах орчин бүрдлээ.
Барилгын нийт санхүүжилт нь 450 сая төгрөг бөгөөд Швейцарын Холбооны Улсаас 100 хувь санхүүжүүлсэн юм. Мөн сурагчийн ширээ, сандал, гал тогооны тоног төхөөрөмжөөр бүрэн хангасан байна. Харин орон нутагтай хамтран хуучин хичээлийн байрыг дотуур байр болгон засварлаж, нарны эрчим хүчээр цахилгаан үйлдвэрлэх эх үүсвэр бий болгожээ. Хуучин хичээлийн байрыг дотуур байр болгон засварлахад 30 сая төгрөг, нарны эрчим хүчний үүсгүүр худалдаж авахад 80 гаруй сая төгрөгийг аймгийн Засаг даргын зүгээс шийдвэрлэж өгсөн байна.
Сургууль нь дотроо гал тогоо, номын сан, ариун цэврийн байгууламжтай бөгөөд барилгын ажлыг "Көшелик" компани чанартай гүйцэтгэж хугацаанаасаа өмнө ашиглалтад хүлээлгэн өгчээ. Сургуулийн нээлтийн арга хэмжээнд аймгийн Засаг дарга А.Гылымхан, аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Төрийн банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын захирал Х.Жанузах, ИТХ-ын төлөөлөгч, "Көшелик" ХХК-ны захирал Х.Мүпти, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга К.Болат, Алтай сумын ИТХ-ын дарга М.Амантай, Засаг дарга А.Асет болон иргэд хөдөлмөрчид оролцсон юм.
Сэтгэгдэл ( 1 )
Баян-Өлгий аймгийн Алтай сумын “Улаанхад” багт шинээр баригдсан 100 хүүхдийн багтаамжтай бага сургуулийн барилга ашиглалтад орж нээлтээ хийлээ. Швейцарын холбооны улсын дээрх ТББ-ын санхүүжилтээр аймгийн төвөөс 170, Алтай сумын төвөөс 60 км алслагдсан, 120 өрх 480 орчим хүн амтай “Улаан хад” багт шинээр бага сургуулийн барилга сүндэрлэж хүүхэд багачуудад ая тухтай суралцах орчин бүрдлээ.\n\nБарилгын нийт санхүүжилт нь 450 сая төгрөг бөгөөд Швейцарын Холбооны Улсаас 100 хувь санхүүжүүлсэн юм. Мөн сурагчийн ширээ, сандал, гал тогооны тоног төхөөрөмжөөр бүрэн хангасан байна.