А.Гылымхан: Баян-Өлгийд 157 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийнэ

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 20

Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымхантай хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил болон цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Баян-Өлгий аймагт хаваржилт ямар байна. Өвс тэжээлийн нөөц хэр байгаа вэ?

-Өнгөрсөн зун зуншлага сайхан болсон. Сайхан намар болоод өвөлжилтийн бэлтгэлийг сайн хангасан. Нийт 65 мянган тонн өвс хадлан бэлдсэн. Одоогийн тооцоогоор 32 мянган тонн өвсийг хэрэглэсэн. Нөөцөд 30 орчим мянган тонн өвс бий. Аймгийн хэмжээнд 2.2 сая толгой мал өвөлжсөн. Аймгийн 12 сумаас Булган, Дэлүүн сумын хэдэн баг их цастай. Мөн Сагсай сумын уулархаг газруудад цас их орсон байна. Гэхдээ цаг агаар дулаарсан, онцын хүндрэл гараагүй. Булган сумын 48 мянган толгой мал Ховд аймгийн Мөнххайрхан, Дуут, Үенч сумуудад оторлосон. Одоо отрын малчид эргэж нутаг руугаа буцаж байгаа. Мал төллөж эхэлсэн.  Манай аймагт 887 мянган толгой мал төллөх ёстой. Үүнээс 90570 толгой мал төллөөд байгаа. Төлийн бойжилт 90 хувьтай байна.

-Хэдийгээр өндөржүүлсэн бэлэн байдалтай байгаа ч аймгийн хэмжээнд бүтээн байгуулалтын ажлаа хэрхэн төлөвлөж байна. Энэ онд томоохон ямар бүтээн байгуулалт хийгдэх вэ?

-Өнгөрсөн 2019 онд манай аймагт их хэмжээний хөрөнгө оруулалтын ажил хийгдсэн. Өнгөрсөн онд эхлээд 2020 онд дуусах олон ажил байна. Боловсрол, дэд бүтцийн салбарт их хэмжээний ажил хийгдсэн.

Өнгөрсөн онд 100.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийсэн. Аймгийн төвд 16 км зам, 20 орчим цэцэрлэг, есөн дотуур байр, сумдад Соёлын төв баригдсан. Мөн Толбо чиглэлийн босоо тэнхлэгийн 60 км зам ашиглалтад орсон. Аймгийн төвд 20 гаруй км урттай явган хүний зам ашиглалтад орлоо.

Мөн олон жил яригдсан ажлын нэг нь үерийн далангийн ажил бий. Өнгөрсөн 2017, 2018 онуудад далангийн ажилд зургаан тэрбум төгрөгийн ажил хийгдсэн. Энэ онд 13 тэрбум төгрөгийн ажил хийнэ. 2020 онд нийт 157 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийгдэхээр төсөвт тусгагдсан.  Хамгийн том ажил нь босоо тэнхлэгийн замын төслийн хүрээнд 200 мерт гүүрийг барих ажил бий. Зураг төсөл, ТЭЗҮ нь гарсан. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр баригдана. Өмнөх гүүр нь 1970 онд баригдсан хуучин гүүр. Тиймээс шинэ гүүр барих шаардлага тулгарсан учраас Засгийн газар, Зам тээврийн яам, Азийн хөгжлийн банкны удирдлагуудад ойлгуулж, энэ ажлыг хийж хэрэгжүүлэхээр болсон. Энэ ажил 2020 онд хэрэгжиж эхэлнэ.

Мөн Улаанбайшинтын боомт хүртэлх 26 км авто замын ажил байна. Сүүлийн найман жил яригдаад шийдэгдээгүй байсан. Энэ замыг тавих сонгон шалгаруулалтад БНХАУ-ын нэг компани шалгараад ажил нь эхлэхээр болсон. Энэ нь дэд бүтцийн салбарт хийгдэх том ажил юм. Мөн аймгийн төвд 20 км зам тавихаар төлөвлөсөн байсан. Үүний 16 км нь тавигдсан. Үлдсэн 3.8 км замыг зургаан газар барих ёстой. Энэ ажлын зураг төсөл нь гараад, тендер нь зарлагдаад явж байна.

Мөн олон сургууль, цэцэрлэгийг барихаар тендер зарлагдаад байгаа. Манай аймагт 50 хүүхдийн ортой эмнэлэг баригдах ёстой. Өнгөрсөн оны энэ ажил 2020 онд баригдаж, хүүхдийн эмнэлгийг ашиглалтад оруулна.

Манай аймагт нэг цэгийн үйлчилгээний цогцолбор баригдаж байна. Төрийн 12 байгууллага байргүй байгаа. Энэ байгууллагуудыг нэг дор төвлөрүүлээд нэг цэгээс төрийн үйлчилгээ үзүүлэх зорилт тавьсан. Энэ онд энэ барилга ашиглалтад орно. Бүтээн байгуулалтын ажлуудыг дулааны улирал эхлэнгүүт барьж эхлүүлэхээр төлөвлөж байна.

-Энэ жил Баян-Өлгий аймгийн 80 жилийн ой тохиож байгаа. Ойг угтсан ямар ажил хийхээр төлөвлөсөн бэ?

-Ойн арга хэмжээнээс өмнө сургууль, цэцэрлэг томоохон бүтээн байгуулалтын ажлаа дуусгаж, ашиглалтад оруулах зорилт тавьсан. Аймгийн ойг угтаж 80 бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажил хийхээр төлөвлөсөн. Мөн 80 урлаг, соёл хүмүүжлийн ажил хийхээр төлөвлөсөн. Аймгийн 80 жилийн түүхийг харуулсан ном гаргахаар төлөвлөж байгаа. Ойгоо угтаж 80 мянган мод тарих хөдөлгөөн өрнүүлээд байна. Аялал жуулчлалын газар, Ойн ангиас тодорхой тооны суулгац бэлдсэн. ОХУ болон зэргэлдээ аймгуудаас мод, суулгац авахаар төлөвлөж байна. Гол нь 80 жилийн ойгоороо түүхэнд үлдсэн бүтээн байгуулалтын ажил хийж үлдээх нь чухал байна.

 

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
TSOGTOO(202.55.188.85) 2020 оны 05 сарын 22

1  |  0
Haliunaa(202.55.188.85) 2020 оны 05 сарын 22

Amjilt hvsie

1  |  0
Irgen(202.55.188.85) 2020 оны 05 сарын 22

Mundag yumaa

1  |  0
Баян-Өлгий аймгийн З(49.0.167.11) 2020 оны 03 сарын 23

Сайн байна уу .Би” Багшийн туслах” төслөөс холбогдож байгаа манайх боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг . Танай аймагтай хамтран ажиллах санал хүргүүлэх мөн утсаар холбогдох шаардлагатай байна . 95800374 утсаар холбоо барина уу.

0  |  0
Dagi(202.179.31.106) 2020 оны 05 сарын 21

Агаарын агаарын юм ярьдаг нѳхдүүдэд ”Сансрын нисгэгчдийн баярын” мэнд хүргье \n

2  |  0
зочин(202.126.89.100) 2020 оны 05 сарын 21

Бүх замын тeндeрийг Бадeлхан та хоёр авдаг гэсэн үнэн үү?

2  |  0
Muslim rape children(66.181.168.131) 2020 оны 05 сарын 25

Ter baliar hamsaatanuud ni heleech nasand hureegui huuhed uruu tataad oroldtson baina,turiin uureg huleesen humuus baijeej nuden deer ni boljoogoo uil yavdliig taslan zogsoohgui bur ulam demjij zurag avatsgaagaad yavj baisan bn,ham hereg hiisen baihad,bur esregeeree tuslah yostoi hun ni bur huchingiin hereg hiitsen baihad shudraga shuuh gej bn uu engiin tatvar tulugch arduud hohirood uldeh yostoi yum uu?

0  |  2
Зочин (182.160.35.140) 2020 оны 05 сарын 22

Казакуудыгг даврааж болохгүй шүү тэд бол цус өөр хэл өөр манай улсыг эзлэн түрэмгийлж орж ирээд цөлөгдсөн гадаадууд ш дээ улсаасаа хөөвөл таарна\n

0  |  6
ХА(103.9.90.98) 2020 оны 03 сарын 22

ЗАСГИЙН ГАЗРААС УЛСЫН БАЯР НААДМААС БУСАД БҮХ БАЯР ХУРАЛ ЗӨВЛӨГӨӨНИЙГ 2020 ОН ДУУСТАЛ ХОЙШЛУУЛАА. ИЙМД БАЯН ӨЛГИЙ АЙМАГ БАЙГУУЛАГДСАНЫ 80 ЖИЛИЙН ОЙН ТӨСӨВ ХАНДИЬ АРГА ХЭМЖЭЭНИЙ БҮХ МӨНГӨӨР МОД ТАРЪЯ.

1  |  1
ха(103.9.90.98) 2020 оны 03 сарын 23

Аймаг 80.000 мод тарих юм байна. нутгийн зөвлөл уугуул суугуул, төрөлх нутагаа гэсэн сэтгэлтэй хүмүүс жил жилийн төгсөлтийнхэн улс төр бизнесийн томоохон төлөөлөл санаачлан нэж 100.000 мод тарьж төрөлх нутагаа хөгжүүлье

2  |  0
ХА(103.9.90.98) 2020 оны 03 сарын 22

АЙМАГ 80 МОД ТАРИХ ЮМ БАЙНА. ЦААНА НУТГИЙН ЗӨВЛӨЛ , АЙМАГТ ЭЭЛТЭЙ АЙМГААС ТӨРӨН ГАРСАН, НУТАГ УСАА ГЭСЭН СЭТГЭЛТЭЙ ХҮМҮСС ТОМООХОН БИЗНЕСИЙН ТӨЛӨӨЛӨЛ АЙМАГТ НЭМЖ 100 МОД ТАРИХ ХӨДӨЛГӨӨН ӨРНҮҮЛЬЕ. ИНГЭЖ БАЙЖ БИД ӨЛГИЙ ХОТОО ЦЭВЭР АГААРТАЙ БОЛГОНО.

1  |  0
ХА(103.9.90.98) 2020 оны 03 сарын 23

ХУВЬ ХҮМҮҮС БАЙГУУЛЛАГА АЖ АХУЙН НЭГЖ , ТӨГСӨЛТИЙНХЭН БАС МОД ТАРИХ АЯНД НЭГДЭЦГЭЭЕ. НОГОО ӨЛГИЙГ БҮТЭЭХИЙН ТӨЛӨӨ

3  |  0
Fghgd(59.153.112.46) 2020 оны 05 сарын 21

Ene ajlaa sain hiideg hasag yum bishuu... corona giin talaar lav sain ajillaad bh shig neg ch gesen aimgiin zasag ni ajildaa hariutslagatai bval sain l bna

3  |  1
Top