Буркина Фасо улсад Канадын уул уурхайн компанийн ажилчдыг тээвэрлэж явсан таван автобус руу халдлага үйлдсэний улмаас 37 энгийн иргэн амиа алдаж, 60 хүн шархаджээ. Энэ нь сүүлийн таван жилд тус улсад хамгийн олон хүний амь хөнөөсөн халдлага болжээ.
Канадын “Semafo” компанийн эзний хэлснээр, тус компанийн ажилчид цэргийнхний хамгаалалт дор Тапоа муж дахь Бунгоу алтны уурхайгаас 40 км зайд явж байхад нь халдсан байна. Уурхайн ажилчдыг дагалдаж явсан цэргийн автомашин тэсрэх бөмбөгт өртжээ.
Буркина Фасод хоёр уурхай эзэмшдэг Канадын “Semafo” компанийн ажилчид сүүлийн 15 сард гурван удаа халдлагад өртөөд байгаа бөгөөд эдгээрийн улмаас 11 хүн амиа алдсан байна.
Буркина Фасо улсын хойд мужууд сүүлийн таван жилд хөрш Мали улсын жихадуудын халдлагад өртөх болжээ. 2015 оноос хойш нийт 700 орчим энгийн иргэн амиа алдсан бөгөөд 500 мянга орчим хүн гэр орноо орхин, дүрвэжээ.
Сэтгэгдэл ( 1 )
76 shaarnuudaa ta nar iim l um huseed bna uu