Буркина-Фасогийн эрх баригчид өчигдөр /2023.04.13/ жихадуудтай тэмцэх зорилгоор бүх нийтийн цэргийн дайчилгаа зарлажээ.
“Ассошейтэд пресс” агентлагийн мэдээлснээр дайчилгаа нь төрийг жихадистуудын цуврал халдлагатай тэмцэхэд шаардлагатай бүх хэрэгслээр хангахад чиглэгдэх аж.
Энэ үйл ажиллагааны зорилго нь террористуудын эсрэг авах арга хэмжээний эрх зүйн үндсийг бүрдүүлэхэд оршиж байгааг Буркина-Фасогийн эрх баригчид онцолсон байна.
Буркина-Фасогийн эрх баригчид өмнө нь Францын “France 24” телевизийн үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар зогсоосон билээ. Үүний шалтгаан нь тус сувгаар “Исламын Магрибын орнууд дахь “Аль-Каида” террорист бүлэглэлийн удирдагчийг гаргаснаас болсон юм.
Сэтгэгдэл ( 0 )