Африкийн Буркина Фасод төрийн эргэлт хийх оролдлогыг таслан зогсоосон тухай Ройтерс агентлаг мэдээлжээ.
Тус агентлагийн мэдээллээр, төрийн эргэлт хийхийг завдсан зарим цэрэг, этгээдүүдийг саатуулсан ба үлдсэн нь оргон зугтжээ. Одоогоор тэднийг эрэн сурвалжилж байна. Ард иргэдийг дайчилсны хүчинд хурандаа Селестен Симпорын удирдан зохион байгуулсан төрийн эргэлт хийх оролдлогыг таслан зогсоолоо гэж орон нутгийн хэвлэлүүд онцолжээ. Зарим мэдээллээр, төрийн эргэлт хийх ажиллагааг Франц улс Зааны ясан эрэг улсаар дамжуулж санхүүжүүлсэн байж болзошгүй гэнэ.
Сэтгэгдэл ( 0 )