Дэлхийн 12 улс нийт 150 гаруй иргэнээ Суданаас далайгаар нүүлгэн шилжүүлээд байна. Анхны хөлөг онгоцнууд Саудын Арабын Жидда боомтод хүрэлцэн ирээд байна.
Их Британи, АНУ, БНХАУ зэрэг хэд хэдэн улс иргэдээ цэргийн онгоцнуудаар агаараар нүүлгэн шилжүүлнэ гэж мэдэгджээ.
Суданы армийн генерал Абдел Фаттах аль Бурхан гаднын иргэдийг нүүлгэн шилжүүлэх зөвшөөрөл олгоод байна. Тэрбээр Суданы арми зарим томоохон нисэх онгоцны буудлуудыг хянахгүй байгаа тул гаднын иргэдийг нүүлгэн шилжүүлэхэд хүндрэл гарахыг үгүйсгээгүй байна.
Суданы Иргэний агаарын тээврийн удирдах газар дөрөвдүгээр сарын 30-ыг хүртэл агаарын орон зайг хаах шийдвэр гаргажээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены тушаалаар тус улсын Зэвсэгт хүчин дипломат ажилтнууд болон тус улсын иргэдийн Хартум хотоос нүүлгэн шилжүүлэх ажиллагаа явуулжээ. АНУ-ын цэргүүд Жибутид үлдэж, АНУ-ын төрийн албан хаагчдын аюулгүй байдлыг хангахаар болсон тухай Цагаан ордон мэдээлжээ.
Суданд Зэвсэгт хүчин, тусгай хүчний хооронд 10 орчим хоног үргэлжилж буй зэвсэгт мөргөлдөөний 600 гаруй хүн амиа алдаж, 3500 гаруй хүн шардаад байна.
Сэтгэгдэл ( 0 )