Суданд ТӨРИЙН ЭРГЭЛТ хийхийг завдав

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 21

Судан улсад төрийн эргэлт хийх гэсэн оролдлого бүтэлгүйтсэн тухай “Al Arabiya” суваг мэдээлжээ.

Төрийн эргэлт хийх гэсэн оролдлого бүтэлгүйтэж, тус улсын арми, байнгын цэрэг нөхцөл байдлыг хянаж байна гэж онцолжээ. Хартум хотын гудамжинд танк, цэрэг байрлаад байгаа бөгөөд Нил мөрний бүх гүрийг түр хугацаанд хаасан байна.

Зэвсэгт хүчний командлал болон тус улсыг удирдаж буй Хараат бус зөвлөл ард түмэндээ хандан, улс орноо болон шилжилтийн үеийг хамгаалахыг уриалж байжээ.

Засгийн газар болон зөвлөлийн гишүүд хэвийн ажиллаж байна гэж мэдэгдсэн байна.

Al Arabiya” сувгийн мэдээллээр, Суданы хуучин ерөнхийлөгч Омар аль Баширын дэглэмийг дэмжигчид төрийн эргэлт хийхийг завдсан гэж таамаглаж байна. Болсон хэрэг явдалтай холбогдуулан хуягт танкийн хүчний хэд хэдэн офицерыг баривчилжээ.

Төрийн эргэлт хийхийг завдсан этгээдүүд төрийн радио станцын барилгыг эзлэхийг мөн завдсан ч бүтэлгүйтсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top