Японы Батлан хамгаалахын сайд Ясүказү Хамада зэвсэгт мөргөлдөөн болж буй Суданаас иргэдээ нүүлгэн шилжүүлэх онгоцыг илгээхийг тушаажээ.
Суданы арми тусгай хүчний анги, нэгтгэлийн эсрэг явуулж буй цэргийн ажиллагааныхаа хүрээг тэлэхээр болсон билээ. Тус улсад хурцадмал нөхцөл байдал үүссэнтэй холбоотойгоор сонор сэрэмжтэй байхыг анхааруулж буй.
Суданд Японы 60 орчим иргэн байдаг аж.
Түүнчлэн Египет улс Суданаас 177 цэргийн алба хаагчаа нүүлгэн шилжүүлж авсан байна.
Арабын болон Африкийн улс орнууд Суданд үүссэн нөхцөл байдлыг зохицуулахад тусламж үзүүлэх санал тавьсан ч тус улсын Гадаад хэргийн яамнаас “Үүссэн нөхцөл байдал нь дотоодын хэрэг тул бид олон улсын оролцоогүйгээр өөрсдөө асуудлаа зохицуулна” гэж мэдэгдсэн юм.
Сэтгэгдэл ( 0 )